Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй багш, ажилчдын дундах “MUST CUP 2024” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд БЗД-ийн 15-р хорооллын хөл бөмбөгийн талбайд боллоо. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд ШУТИС-ийн БАС, БУХС, ГУУС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС, Захиргаа гэсэн 8 багийн 120 гаруй тамирчид оролцлоо.

“MUST CUP-2024” хөл бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт захиргааны баг тамирчид шалгарч алтан медаль, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.Хоёрдугаар байрт Эрчим хүчний сургуулийн баг тамирчид мөнгөн медаль, гуравдугаар байрт Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн баг тамирчид хүрэл медалийг тус тус хүртлээ. ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш М.Амаржаргал, Ч.Навчаа, М.Бат-Очир, Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Ч.Баасандаш, БУХС-ийн ахлах багш Ю.Болдбаатар нар медалийг нь гардуулан өглөө.



Шилдэг довтлогчоор Санхүү хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн Т.Пүрэв-Очир, шилдэг хамгаалагчаар Бизнесийн ахисан түвшний сургуулийн нярав З.Одбаяр, шилдэг хаалгачаар ректорын ажлын албаны мэргэжилтэн С.Чинзориг нар тус тус шалгарлаа. Энэ жилийн тэмцээний онцлог нь ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхим, ерөнхий шүүгч багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ц.Энхтөр нар ажиллаа.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.