ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчдийг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ШУТИС-ийн ректор Т.Намнан хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ахмад багш нарт ШУТИС-ийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Мөн тэдний санал бодлыг сонсож сургуулийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулдаг ахмадуудад үргэлж талархаж явдгаа илэрхийлж бүхий л ажилд тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Ахмадын зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэн профессор Л.Пүрэв тэргүүлэхээр болсонд баяр хүргэж амжилт хүсэв.


ШУТИС-ийн ахмадын зөвлөл:
Ахмадын зөвлөлийн тэргүүлэгч Л.Пүрэв
Барилга, архитектурын сургууль И.Гончигбат
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль Л.Оюунцэцэг
Үйлдвэрлэлийн технологийн сургууль Ц.Энхтуул
Геологи, уул уурхайн сургууль Д.Чулуун
Мэдээлэл, холбооны технологийн сургууль О.Балдангомбо
Эрчим хүчний сургууль Б.Оюунсувд
Механик, тээврийн сургууль Б.Баярсүрэн
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль Д.Буянтогтох
Гадаад хэлний сургууль Т.Батбаяр
Захиргаа Ж.Сэр-Од
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.