ГУУС-ийн доктор (Ph.D) Б.Ишмэндийн нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний 50 дахь бага хурал

ГУУС-ийн “Доктор (Ph.D)  Б.Ишмэндийн” нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 5 дугаар сарын 03-ний өдөр 10 цагаас 18 цагийн хооронд Уурхайн технологийн салбар, ТИС-УУС-ийн уул уурхайн ашиглалтын технологи, уулын цахилгаан механик, ашигт малтмалын баяжуулалт, уул уурхайн маркшейдер мэргэжлийн 2000 оны төгсөгчдтэй хамтран Т-207 тоот өрөөнд зохион байгууллаа.

Уг хурлын зорилго нь салбарын өнөөгийн байдал, одоо ба ирээдүйд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын чиг хандлагын талаар суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг, үзүүлэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа-инновацийн үр дүнг нийгэм, уул уурхайн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар талаарх хэлэлцэх, дүгнэлт санал зөвлөмжийг гаргахад оршино.

Хуралд ШУ-ны доктор, профессор, академич  ᠌П.Очирбат, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, дэд профессор Д.Дондов, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ШУ-ны доктор, профессор Я.Гомбосүрэн, Төрийн шагналт, Гавьяат багш, профессор С.Цэдэндорж, ШУ-ны доктор, академич, профессор Б.Пүрэвтогтох, Төрийн шагналт, Гавьяат багш, профессор Б.Лайхансүрэн, доктор Ж.Оюун зэрэг ахмад багш нар, ТИС-УУС-ийн 2000 оны “Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлийн төгсөгч Д.Энхбаатар, Б.Отгонбаяр, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлийн төгсөгч Б.Чинзориг, “Уулын цахилгаан, механик” мэргэжлийн төгсөгч Д.Буман-Эрдэнэ, К.Хавалболот, Ариунбаяр, “Уул уурхайн маркшейдер” мэргэжлийн төгсөгч Д.Эрдэнэтунгалаг нар шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж, хуралд оролцсон оюутнуудад үнэтэй санал, зөвлөмж, урам зориг өгч, цаашдын сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Хуралд оролцуулах илтгэлийг аман хэлбэрээр 2024 оны 05-р сарын 01-ний өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авч Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 15 илтгэлийг хэлэлцүүлж оюутнууддаа батламж олгосон.

I-р байр

Сэдэв: Цагаан овоо нэртэй алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах нээлтийн схемийн сонголт

 

Илтгэгч: М.Мөнхзаяа, Б.Баттүвшин

(Уул уурхайн ашиглалтын технологи 4)

 

Удирдагч: Магистр Ж.Ижилмаа

II-р байр

Сэдэв: “Хөшөөтийн ил уурхайн агааржуулалтын судалгаа

 

Илтгэгч: М.Өсөхбаяр, Т.Төгөлдөр

 

  (Уул уурхайн ашиглалтын технологи 4)

 

Удирдагч: Доктор (Ph.D.) Ц.Ариунжаргал

II-р байр

Сэдэв: “Баруун ноён уул нүүрсний ил уурхайд  хэрэглэх тэсрэх бодисын харьцуулсан судалгаа

 

Илтгэгч: Д.Батжаргал, У.Амарсанаа

 

(Уул уурхайн ашиглалтын технологи 2)

 

  Удирдагч: Магистр Г.Амартүвшин

 

Уул уурхайн мэргэшсэн инженер У.Баасан

III-р байр

Сэдэв: “Баруун ноён уул нүүрсний ил  уурхайн тэсэлгээний цооногийн бүтцийг оновчтой тогтоох нь

 

Илтгэгч: Б.Жанлавцогзол, Б.Батдэлгэр

 

(Уул уурхайн ашиглалтын технологи 2)

 

  Удирдагч: Магистр Г.Амартүвшин

 

Уул уурхайн мэргэшсэн инженер У.Баасан

III-р байр

Сэдэв: “Баруун ноён уул нүүрсний ил уурхайн тэсэлгээний цооногийн диаметрийг оновчтой сонгох нь

 

Илтгэгч: Б.Билгүүн, Ч.Болор-Эрдэнэ

 

(Уул уурхайн ашиглалтын технологи 2)

 

  Удирдагч: Магистр Г.Амартүвшин

 

Уул уурхайн мэргэшсэн инженер У.Баасан

III-р байр

СэдэвШугаман хэмжилтийн аргачлалаар тэслэгдсэн чулуулгийн бутлагдал, мөхлөгийн хэмжээг тодорхойлох судалгаа

 

Илтгэгч: О.Дөлгөөн, Н.Дашням

 

(Уул уурхайн ашиглалтын технологи 2)

 

  Удирдагч: Магистр Д.Ганзориг

Тусгай байр

СэдэвХам баяжуулалтын завсрын бүтээгдэхүүний хаягдлаас металлыг ялган авах боломжийн судалгаа (Эрдэнэтийн Овоо ордын жишээ дээр)

 

Илтгэгч: Ц.Оюунбилэг

 

(Ашигт малтмалын баяжуулалтын технологи 3)

 

  Удирдагч: Магистр Г.Оюунчимэг

нар тус тус шалгарлаа.

Илтгэгч: М.Мөнхзаяа, Б.Баттүвшин  (Уул уурхайн ашиглалтын технологи 4)

Илтгэгч: М.Өсөхбаяр, Т.Төгөлдөр  (Уул уурхайн ашиглалтын технологи 4)

Илтгэгч: Д.Батжаргал, У.Амарсанаа   (Уул уурхайн ашиглалтын технологи 2)

Илтгэгч: Б.Жанлавцогзол, Б.Батдэлгэр  (Уул уурхайн ашиглалтын технологи 2)

Илтгэгч: Б.Билгүүн, Ч.Болор-Эрдэнэ  (Уул уурхайн ашиглалтын технологи 2)

Илтгэгч: О.Дөлгөөн, Н.Дашням  (Уул уурхайн ашиглалтын технологи 2)

Илтгэгч: Ц.Оюунбилэг   (Ашигт малтмалын баяжуулалтын технологи 3)

“Доктор (Ph.D)  Б.Ишмэндийн” нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний 50 дахь бага хурал /2024.05.03/

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон ахмад профессорууд, төгсөгчид, шүүгч, өгүүллийн редакц хийсэн багш нар болон хуралд өгүүллээ хэлэлцүүлэн идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

Доктор (Ph.D)  Б.Ишмэндийн нэрэмжит бакалавр оюутнуудын оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 1995-2000 оны нийт төгсөгчдөдөө дэмжин санхүүжүүлж хамтран зохион байгууллаа. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, гэр бүлд нь аз жаргал, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

ДУРСГАЛЫН ЗУРАГ

 

  

 

 

Тайлан гаргасан: Хурлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн

ГУУС-УТС, ТИС-УУС-ийн 1995-2000 оны төгсөгчид

2024.05.09