МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхим, ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын салбар, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины тэнхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICAS 2024” Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний 10 дахь удаагийн хурал 2024.05.04-ний өдөр боллоо.
Нээлтэд БНТУ, БНХАУ, Япон улсын дипломат төлөөлөгчид, ШУТИС-ийн ГХС-ийн захирал, доктор, профессор Ц.Энхбаатар, МУБИС-ийн Дорно дахины хэлний тэнхимийн эрхлэгч, доктор Ё.Нямхишиг, МУИС-ийн дэргэдэх Күнзийн Институтийн удирдах зөвлөлийн дарга, доктор, дэд профессор Д.Бадмаанямбуу, МУИС-ийн дэргэдэх Улаанбаатар 2 Сэжун Институтийн захирал, доктор, профессор Д.Сайнбилэгт нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
Тус хуралд Солонгос судлал, Турк судлал, Хятад судлал, Япон судлалын чиглэлээр судалгаа хийдэг гадаадын 5 улс, дотоодын 5 байгууллагын эрдэмтэд дөрвөн салбар хуралдаанд оролцон хэл шинжлэл, үсэг бичиг судлал, түүх археологи, олон улс орон судлал, утга зохиол, соёл судлал, философи, боловсрол судлал, заах аргазүй зэрэг олон салбарын сүүлийн үеийн шинэлэг судалгаа бүхий 50 орчим илтгэл хэлэлцэж, мэдээлэл солилцлоо. Хурлын ач холбогдол нь эрдэмтэн судлаачид хамтран ажиллах үндэс суурийг тавихаас гадна Монголын олон нийтэд дээрх орнуудын хэл соёл, нийгэм эдийн засгийн байдлыг академик түвшинд сурталчлан таниулах билээ.

Эрдэмтэн, судлаач нартаа цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье!
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа