“Боловсролын шинэчлэл-2024” үзэсгэлэн 14 дэх жилдээ Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд энэ оны 04 дүгээр сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэнд ШУТИС-ийн Улаанбаатар хот дах бүрэлдэхүүн 11 сургууль, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, политехникийн коллежийн багш, оюутнууд оролцож ШУТИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн хөтөлбөр, босго оноо, сургалтын үйл ажиллагааны танилцуулга, MUST ELSELT апликейшний мэдээллийг үзэсгэлэнд оролцсон Ерөнхий боловсролын сургуулийн 20 мянга гаруй суралцагчдад хүргэлээ.


ШУТИС “Боловсролын шинэчлэл-2024” үзэсгэлэнд онцгой ач холбогдол өгч оролцсон бөгөөд ШУТИС-ийн брэнд бүтээгдэхүүний худалдаа, үзэсгэлэнгийн павильоны тохижилтод сэтгэл хангалуун байгаагаа үзэсгэлэнд оролцогчид онцлов.

Энэ жил үзэсгэлэнд 200 гаруй их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүд боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэхээр үйл ажиллагаагаа явуулсан юм.
Зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнд оролцсон нийт багш, оюутнууд болон онцгой санаачилга гарган ажилласан МИС, МХТС, ГХС-ийн хамт олонд талархал илэрхийлж байна.
Захирлын ажлын алба
Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.