“MUST ROBOCON-2024” роботын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Ази номхон далайн бүсийн орнуудын оюутан залуусын техник технологийн ур чадварын өрсөлдөөн болох “ABU Robocon” олон улсын роботын тэмцээн 22 дахь жилдээ зохион байгуулагдахаар олон улсын багууд бэлтгэл ажлаа хангаж байна. Тус олон улсын тэмцээнд үндэсний ялагч баг нь оролцдог бөгөөд Монгол улсын хувьд жил бүр тогтмол оролцож өндөр амжилтыг үзүүлсээр ирсэн. Монгол улсын үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах товыг Монголын үндэсний телевизээс гаргаад байгаа болно.  Тус тэмцээнд ШУТИС-ийн 6 баг оролцоно.

ШУТИС-ийн Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба, Механик тээврийн сургуультай хамтран “MUST Robocon-2024” ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд: ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан, Сургалт цахим шилжилтийн газрын захирал, доктор, профессор Н.Эрдэнэхүү нар оролцож багш, оюутнууддаа амжилт хүслээ.

Тэмцээнд Механик тээврийн сургуулийн “HTL”, “Pro Mech”, ШУТИС-Коосэн технологийн коллежийн “Ган робот”, Эрчим хүчний сургуулийн “Эрчим”, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Simple Tech”, ҮТС-ийн “Баянбридж” зэрэг багууд өрсөлдлөө.

 

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд:

Ахлах шүүгчээр –МехТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Дондогжамц

Талбайн шүүгчээр

  • ЭХС-ийн Цахилгаан Техникийн салбарын багш Д.Өлзийноров 
  • ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор, дэд профессор Ж.Балжинням
  • Коосэн ТК-ийн механикийн тэнхимийн багш Б.Баярсайхан

Цагны шүүгчээр

  • МХТС-ийн  Электроникийн салбарын багш Б.Бат-Эрдэнэ нар ажиллав.

Шүүгчдийн үнэлгээгэр

ТЭРГҮҮН БАЙРАНД Эрчим хүчний сургуулийн “Эрчим” баг

ДЭД БАЙРАНД: ШУТИС-Коосэн технологийн коллежийн “Ган робот” баг

 

ГУРАВДУГААР БАЙРАНД: Механик тээврийн сургуулийн “ProMech” баг

ТУСГАЙ БАЙРАНД: Механик тэврийн сургуулийн “HTL” баг,

 ҮТС-ийн “Баянбридж” багууд шалгарлаа.

            Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд: Сургалт цахим шилжилтийн газрын захирал, доктор, профессор Н.Эрдэнэхүү, МехТС-ийн захирал Д.Пүрэвдорж, ОХСҮА-ны ахлах мэргэжилтэн доктор, дэд профессор Д.Цогзолмаа, шүүгчдын бүрэлдэхүүн оролцлоо.

Тэмцээний талбайг олон улсын дүрмийн дагуу МехТС хариуцан засан ба талбайд багууд хуваарийн дагуу үндэсний тэмцээний бэлтгэлээ хангах боломжтой.

Багууддаа үндэсний тэмцээнд амжилттай оролцохыг хүсье.