Сайн дурын хятад хэлний клубийн цуврал лекцүүд

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд хувь хүний төгөлдөршил цуврал лекцээ ШУТИС-ийн Клубийн нэгдсэн зөвлөлийн “Зочны цаг” хэлэлцүүлэгтэй хамтран “Та ямар ур чадварт суралцмаар байна?” Төгсөгчдийн цуврал лекцээ “Стартап ба экосистем” сэдвээр эхлүүллээ.

“Та ямар ур чадварт суралцмаар байна?”, “Стартап ба экосистем” лекцээ ШУТИС-ийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний анги, 2+2 хамтарсан хөтөлбөр, 2100 ерөнхийлөгчийн илгээлтийн бэлтгэл хөтөлбөр, хятад хэл сонгон суралцаж буй оюутан залуусын өөрийгөө таньж, өөрийгөө дайчилж, бусдыг ойлгон дэмжиж, бусадтай хамтран хөгжиж, бүтээлчээр суралцахад нь дэмжих зорилгоор зочин илтгэгчээр ГХС-ийн ТМО-хятад хэлний ангийн төгсөгч, Хувь хүний хөгжлийн мэргэжлийн сургагч багш Э.Ариунбаяр, ЭХС-ийн СЭХ 2+2 хамтарсан хөтөлбөрийн төгсөгч, Kite Mongolia LLC-Startup Coordinator Ч.Сансар нарыг урьж 2024.04.09-ний ШУТИС-ийн хурлын танхимд зохион явууллаа.  

 

Зочин илтгэгч Э.Ариунбаяр: хүн  аливаа зүйлийг суръя гэвэл өөрөө сурах хүсэл тэмүүлэлтэй байх нь хамгийн хэрэгтэй.  Хамгийн чухал алхам бол бүх зүйлийг хүүхэд мэт хөгжилтэйгөөр хүлээн авч тухайн цаг хугацаанд төвлөрч сурах нь хамгийн үр өгөөжтэй  суралцахуй юм. Шинэ зүйлийг сурахдаа тархин дахь хэрэггүй бодлоо цэгцлэн тухайн зүйлдээ төвлөрч сурахыг “Learn – unlearn – re-learn” уриалахын зэрэгцээ өөрийн мэргэжлийн тухай ярьж оюутан залуусын асуултад хариулж халуун яриа өрнүүллээ.

Зочин илтгэгч Ч.Сансар нь хувийн бизнесийг  амжилттай эхлүүлж санхүүгийн эрх чөлөөнд  хэрхэн хүрэх вэ? асуултад шинэлэг сонирхолтой судалгаанд үндэслэн оюутан залуусын хэрэгжүүлж болохуйц санааг хүргэлээ. Тэрээр өөрийн сурах арга туршлагад үндэслэн оюутан залуусын  асуултад хариулж харилцан ярилцлаа.

 

 

Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан зочин илтгэгч Ч.Сансар, Э.Ариунбаяр нартаа, клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багшдаа, ирээдүйгээ бүтээх гэж хүрэлцэн ирсэн оюутан залуустаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Энэхүү лекцэд  ШУТИС-ийн 100 гаруй оюутан залуус оролцлоо. Жич: Лекцийг бичлэгийг ШУТИС-ийн КНЗ, Хятад хэлний клубийн пэйж хуудас дээр тавигдах болно. Тус лекцийн материалыг хавсралтаар үзвэл:

The art of unlearning

Startup Ecosystem

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус төгсөгчид, үе үеийн ахлагч, гишүүд нартаа баярлалаа.

ЭРДМИЙГ ХИЧЭЭЛЭЭР

Сайныг нь шилэн сурнам, саарыг нь сонжин заснам. Күнз

ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2024.04.15