Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд 2024” улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2030 стратегийн төлөвлөгөө зэрэг бодлогын бичиг баримтуудад үндэслэн Монгол Улсын инженер техникийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болохуйц хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын олимпиад хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Энэхүү олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой сурагчдыг нээж илрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг бүхий өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэн, боловсон хүчнийг өөрийн сургуульд бэлтгэн гаргах, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурталчлах зорилготой.

 

Энэ жилийн олимпиад 3 үе шаттай явагдсан. Олимпиадад 454 сурагч бүртгүүлж, физик, математик, хими, мэдээллийн технологи хичээлийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон даалгавруудыг гүйцэтгэж уралдсан бөгөөд аймаг, дүүрэг бүрээс эхний гурван байрыг шалгаруулсан. Хоёрдугаар шатанд инженерийн тооцоонд суурилж гүйцэтгэх, зохион бүтээх, бүтээлчээр сэтгэх ур чадварыг шалгасан даалгаврыг гүйцэтгэж уралдсан 83 оролцогчоос шилдэг 22 оролцогч эцсийн 3-р шатанд оролцохоор болж, олимпиадын 3-р шат 4-р сарын 10-нд зохион байгуулагдсан.

 

Олимпиад зохион байгуулах комисс оролцогчдыг тодорхой үнэлгээний дагуу дүгнэж, хувийн амжилтын дүнг гаргаж, байр эзлүүлснээр энэ жилийн олимпиад өндөрлөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа ШУТИС-ийн 8-р байрны 12 давхарт, хурлын зааланд 4-р сарын 11-нд болов.

 

4-р сарын 11-нд болов.

1-р байр:

Нийслэлийн 21-р сургуулийн 12В ангийн сурагч Батжаргалын Намуун - өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, 30 кредитийн сургалтын төлбөрийн 100% -ийн тэтгэлэг

2-р байр:

Дархан-уул аймгийн Дархан сумын Оюуны ирээдүй сургуулийн 12-5 ангийн сурагч Рагчаагийн Энэрэл - өргөмжлөл, мөнгөн медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, 30 кредитийн сургалтын төлбөрийн 70% -ийн тэтгэлэг

ШУТИС-ийн харьяа ахлах сургуулийн 12Б ангийн сурагч Замлиндоогийн Энхзориг - өргөмжлөл, мөнгөн медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, 30 кредитийн сургалтын төлбөрийн 70% -ийн тэтгэлэг

3-р байр:

ШУТИС-ийн харьяа ахлах сургуулийн 12В ангийн сурагч Өрнөхийн Энэрүүн - өргөмжлөл, хүрэл медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, 30 кредитийн сургалтын төлбөрийн 50% -ийн тэтгэлэг

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийн 12Б ангийн сурагч Өрнөхийн Ган-Эрдэнэ - өргөмжлөл, хүрэл медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, 30 кредитийн сургалтын төлбөрийн 50% -ийн тэтгэлэг

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн сургуулийн 12Г ангийн сурагч Оролмаагийн Дамдинпүрэв - өргөмжлөл, хүрэл медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга, 30 кредитийн сургалтын төлбөрийн 50% -ийн тэтгэлэг

Тусгай байр:

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн 12А ангийн сурагч Зоригтбаатарын Анар-Эрдэнэ - өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон, 30 кредитийн сургалтын төлбөрийн 30% -ийн тэтгэлэг

Төв аймгийн Жаргалант сумын сургуулийн 12А ангийн сурагч Алтанхуягийн Амгаланбаяр - өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон, 30 кредитийн сургалтын төлбөрийн 30% -ийн тэтгэлэг

Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургуулийн 12В ангийн сурагч Мягмарын Гэрэлтбаатар - өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон, 30 кредитийн сургалтын төлбөрийн 30% -ийн тэтгэлэг

ШУТИС-ийн харьяа ахлах сургуулийн 12Б ангийн сурагч Баярсайханы Энхлэн - өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон, 30 кредитийн сургалтын төлбөрийн 30% -ийн тэтгэлэг

Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургуулийн 12В ангийн сурагч Баттогтохын Батмэнд - өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон, 30 кредитийн сургалтын төлбөрийн 30% -ийн тэтгэлэг

Батламж:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр сургуулийн 12Г ангийн сурагч Түвшинтөгсийн Төгөлдөр - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номундалай сургуулийн 12Г ангийн сурагч Баттулгын Насанбуян - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р сургуулийн 12А ангийн сурагч Отгонбаярын Намуун - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон сургуулийн 12-1 ангийн сурагч Батлхагвын Төгсбаясгалан - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн 12А ангийн сурагч Баатарцоожийн Бадамдорж - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р сургуулийн 12А ангийн сурагч Цолмонгийн Энхтүвшин - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р сургуулийн 12А ангийн сурагч Нэргүйн Амин-Эрдэнэ - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Нийслэлийн 11-р сургуулийн 12А ангийн сурагч Нямсүрэнгийн Мөнх-Од - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургуулийн 12В ангийн сурагч Төмөрхуягийн Пүрэв-Очир - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал сургуулийн 12Б ангийн сурагч Мэндбаатарын Цэрэнчунт - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай сургуулийн 12Б ангийн сурагч Эрдэнэбаатарын Уянга - батламж, ШУТИС-д элсэн суралцах урилга, дурсгалын медальон

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд 2024”

улсын олимпиад зохион байгуулах комисс

2024 оны 4-р сарын 15