ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн санаачлан, ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн болон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран Монгол улсад Хөнгөн аж үйлдвэр үүсэж, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг 2024 оны 03-р сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг ШУТИС-ийнхан бид ХХААХҮЯ, тус салбарын ахмадууд, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчидтэй хамт тэмдэглэлээ. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн захирал Т.Намнан, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гантогтох, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Эрхэмбаяр, тус газрын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ойчид, ой модны үйлдвэр эрхлэгчдийн холбоо, Хөвсгөл аймгийн “Жинст Мөрөн” ХХК болон ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ахмадууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, багш нар оролцлоо.
Баярын арга хэмжээний үеэр салбарын шилдгүүдээ тодруулж, ахмад ажилтнуудад 90-н жилийн ойн медаль гардуулснаас гадна шинээр Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан болсон Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх, ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол улсын зөвлөх инженер Ц.Дэнсмаа, Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны хяналтын зөвлөлийн гишүүн, Монгол улсын зөвлөх инженер С.Даваажав нарт хүндэтгэл үзүүллээ.










“ШУТИС-ТУР” амжилттай зохион байгуулагдлаа
“Байгаль, эх дэлхийгээ хамгаалъя” нөлөөллийн аян 2025 сургалт боллоо
ШУТИС-ийн оюутны байрны ажилтан, албан хаагчдад “Байгууллагын соёл, ажилтны ёс зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа
ШУТИС, Фаро Групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо