Монгол Улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайдын 2023 оны А/47 дугаар тушаалаар батлагдсан “Хүнд үйлдвэрийн салбарын инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын химич, химийн инженер технологичдын холбоо хамтран Хүнд үйлдвэрлэлийн салбарын химийн инженер, техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх 4 дэх удаагийн сургалтыг 2023 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Ачит Ихт” ХХК, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Гаалийн Төв Лаборатори, Геологийн Судалгаа Шинжилгээний Төв, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Эрчим хүчний үндэсний төв, “Эм Эн Жи Си Эй” ХХК, “Трү Ти Ар Си” ХХК, “RICAA” ХХК, “МАК” ХХК зэрэг байгууллагын химийн инженер, технологийн 44 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024.02.01-ний өдрийн Б/08 тушаалаар 36 төгсөгчид мэргэшсэн инженерийн зэргийг 3 жилийн хугацаатай шинээр олгож, 8 төгсөгчийн зэргийн хугацааг сунгав.
Төгсөгчдөд “Мэргэшсэн инженер”-ийн зэргийн үнэмлэх, тамга, энгэрийн тэмдгийг 2024 оны 02 сарын 23-ны өдөр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат нар гардуулав.
ХШУС, Химийн инженерчлэлийн салбар





Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.