ХШУС нь 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн Статистик (Герман хэл) хөтөлбөрөөр анхны элсэлт авч сургалт явуулж байна
Математикийн тэнхимийн 2007 оны Германы Инженерийн Бэлтгэл хөтөлбөрийн төгсөгч Б.Ганбат болон түүний гэр бүлийн санаачлаагаар Монгол улсаас ХБНГУ-д оюутан суралцах хөтөлбөрийг дэмжих, хүсэл тэмүүлэл, зорилгодоо тууштай, хичээлийн чанараар тэргүүлэгч оюутнуудыг идэвхжүүлэх, сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор шинээр элсэгчдийн дунд “Миний ирээдүй – Герман улстай холбогдох нь” тэтгэлэгт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, 2024.02.08-ны өдөр дүнгээ гаргалаа.
Уралдаанд ШУТИС-ийн ХШУС-ийн Статистик /герман/ ангийн оюутнууд идэвхтэй оролцон сурлагын голч дүн, эссэ бичлэгийн нийлбэр дүнгээр Баянмөнх овогтой Жавзмаа тэргүүн байр эзэлж, өргөмжлөл нэг хичээлийн жилийн 40 кр-ийн сургалтын төлбөр 5,494,200 төгрөгийн тэтгэлэг авч, мөн уралдаанд идэвхтэй оролцсон оюутнуудад гарын бэлэг гардууллаа.
Математикийн тэнхимийн профессор Ц.Сарантуяагийн санаачлаагаар 2001 онд Германы Инженерийн Бэлтгэл анги анхны элсэлтээ авч байснаас хойш олон арван оюутнууд ХБНГУ-д суралцаж төгссөн. Төгсөгч Б.Ганбат нь цаашид энэхүү тэтгэлгийг жил бүр уламжлал болгон зохион явуулж, оюутан дүү нарынхаа сурах хүсэл эрмэлзлийг дэмжиж ажиллахаа сургууль, тэнхимдээ уламжилсан билээ.
Б.Ганбат болон түүний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амжилтын дээдийг хүсэн ерөөж ШУТИС-ийн ХШУС-ийн захиргаа, Математикийн тэнхимийн хамт олноос талархал илэрхийлье.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа
Н.Эрдэнэхүү: ”1000 инженер” төслийн хүрээнд суралцсан төгсөгчид бүгдээрээ эх орондоо ажиллаж байна