Японы Шинжлэх Ухаан Технологийн агентлагаас санхүүждэг Сакура Сайнс оюутан солилцооны хөтөлбөр “Sakura Science Exchange Program” нь 2014 оноос Ази Номхон далайн бүсийн орнуудын 40 хүртэлх насны залуу судлаачид, оюутан, сурагчдыг 1~3 долоо хоногийн хугацаатай Японд урьж, Шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй танилцуулах, авьяаслаг залуусыг дэмжих зорилготой хөтөлбөр юм.
ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль Япон улсын Кюүшүгийн Технологийн их сургуультай “Сакура Сайнс” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр шалгарсан бөгөөд тус сургуулийн оюутнууд хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 19~29 ний хооронд Фукуока мужийн Кюүшү технологийн Технологийн их сургуульд “Механик системийн загварчлалд Пайтон суурьтай олон биеийн динамикийн аргыг ашиглах” сэдвийн дор богино хугацааны дадлагын хөтөлбөрт хамрагдах юм.
Хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалт 2023 оны 12-р сард МехТС-дээр зохион байгуулагдсан бөгөөд тус сургуулийн нийт 4 салбар, тэнхимийн 22 оюутан шалгаруулалтад оролцсоноос Үйлдвэрийн автоматжуулалт хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Г. Эрхэмбаяр, 3-р курсийн оюутан Л. Нямбаяр, Х. Адил, Г. Дөлгөөн, Механик инженер хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Г. Уртнасан, 1-р курсийн оюутан А. Мөнх-Эрдэнэ нийт 6 оюутан оролцохоор шалгарснаас гадна Энэтхэг, Франц улсаас 9 оюутан тус хөтөлбөрт оролцохоор шалгараад байна.
Япон улсын технологийн хөгжил, өнөөгийн байдал, механик системийн загварчлал чиглэлээр судалгааны орчин үеийн арга, үр дүн болон Фукуока мужийн технологи хөгжүүлэлтийн компаниуд (R&D company), томоохон үйлдвэрийн газруудтай танилцахаар болсон чадварлаг оюутан залуустаа амжилт хүсье!
МехТС-ийн захиргаа
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа
Н.Эрдэнэхүү: ”1000 инженер” төслийн хүрээнд суралцсан төгсөгчид бүгдээрээ эх орондоо ажиллаж байна