
ШУТИС-ийн ҮТС-ийн “LEATHUB” төвийн 2024 – 2027 онд хэрэгжүүлэх “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төслийн нээлтийн ажиллагаа 2024 оны 1-р сарын 23-25-ны өдрүүдэд Грек Улсын Патрас хотноо амжилттай болж өнгөрлөө. Төслийн нээлтэд Монгол талын төслийн удирдагч “LEATHUB” төвийн захирал, профессор Л.Удвал, ХҮТИС-ийн ахлах багш Б.Баянжаргал нар оролцов.
Консорциумд Монгол талаас тэргүүлэх их сургуулиар ШУТИС, орон нутгаас Ховд их сургууль, Хэнтий аймаг дахь Политехник Коллеж, Өмнөговь Политехник Коллеж, Европын холбооноос Патрасын их сургуулийн Анагаах ухааны сургууль, Палермогийн их сургууль, Кадизын их сургууль, CRETHIDEV болон GuruServices.BIZ оролцсон.
Уг төслийн хүрээнд Монгол Улсын дөрвөн сургуульд насан туршийн боловсролын төв байгуулах замаар Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сургалтын үйл ажиллагааг цахимжуулах ажлыг зохион байгуулаx ба төслийн үйл ажиллагааг түгээx, олон нийтэд сурталчлаx ажлыг ХАБЭА-н үйл ажиллагаа зохион байгуулдаг “Аюулгүй хөдөлмөрийн үндэс” ТББ xариуцаж ажиллаx болно.


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.