ШУТИС-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Багшийн хөгжлийн төвүүд, Залуучуудын хөгжлийг дэмжих холбоо, Оюутны холбоо хамтран зохион байгуулж буй “ХАЛУУН ДУЛААН ГЭР БҮЛ - БИД ХАМТДАА” аян 5 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус аяны хүрээнд “Хөх толбо” европ монгол холбоо нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч А.Гантулга, холбооны нарийн бичгийн дарга Л.Дарьсүрэн нар ШУТИС-ийн мэргэжилтэн Ш.Доржсүрэн, Б.Цэвэлсүрэн нарын хүүгийн эмчилгээний зардалд 3 сая төгрөг хандивлалаа. Тус холбооны зорилго нь европ дахь болон монголын ахмад сагсан бөмбөгчдийг спортоор ойртон нөхөрлүүлэх, монгол европын спорт, түүх, соёлыг харилцан сурталчлах, монголын хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслалцаа үзүүлэх зорилготой юм байна. Холбоо европ болон монголын ахмад сагсан бөмбөгчдийг спортоор ойртон нөхөрлүүлэх олон арга хэмжээг зохион байгуулсан төдийгүй Политехникийн дээд сургуулийн 90 оны төгсөгчдөөс бүрдсэн ахмадын улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт Г.Дэмбэрэл ахлагчтай ПДС-85 одоог хүртэл холбооны тэмцээнд ажилттай оролцож байгааг дуулгалаа.


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.