Их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацын чиг үүргийг хариуцан гүйцэтгэдэг албан хаагчид буюу бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, эрдэм шинжилгээ инновацын ажилтнууд болон Эрдэм шинжилгээ технологийн газрын мэргэжилтнүүдийн дунд "Start-Up Mentorship" сургалт 2024 оны 1 сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.

"ШУТИС-2030" стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чиглэсэн ажлуудын хүрээнд багш, судлаач, суралцагчдын энтрепренер сэтгэлгээг дэмжих, төлөвшүүлэх, гарааны бизнесийн арга хэмжээг төлөвлөх, удирдан зохион байгуулах арга зүйд эрдэм шинжилгээ, инновацын хүний нөөцийг чадавхжуулах зорилготой тус арга хэмжээг Инновац, технологи дамжуулалтын төвөөс Startup Mongolia байгууллагатай хамтран зохион байгууллаа.




"Start-Up Mentorship" арга хэмжээ нь гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнүүдийн онцлог (hackathon, start-up weekend), энтрепренер сэтгэлгээ түүний хэв шинж, загварчлал сэтгэлгээ (design thinking), гарааны бизнесийн бизнес загвар (lean canvas) зэрэг агуулгын хүрээнд явагдлаа.
Инновац, технологи дамжуулалтын төв
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.