Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн байранд зохион байгуулагдав.
“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал нь шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэх боломж олгох, хүний нөөцийг чадавхжуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх үйл явцыг дэмждэг үндэсний хэмжээний арга хэмжээ юм.
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэл тогоот-2023” ЭШ-ний хурлын Техник технологи, Инновацийн салбарын хурлын Инновацийн хэсэгт оролцон ''Detections of CaMV-35S promoter and T-Nos terminator in imported rice in Mongolia" сэдвээр Дэд байр эзэлсэн ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Номин, Техник технологи, Инновацийн салбарын хурлын Технологи, суурь судалгааны хэсэгт “Retrofitting Method of Unreinforced Brick Wall Using Timber Wall” сэдвээр Дэд байр эзэлсэн Барилга Архитектурын Сургуулийн судлаач Г.Ариунаа нарт судалгааны ажилд нь амжилт хүсэж 1000 ам.долларын тэтгэлгийг 2023 оны 12 дугаарын сарын 19-ний өдөр гардуулав.

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж залуу судлаачдад хандан манай аймаг гадаргын усны нөөцгүй. Улаан нуур, онгийн голоор тэжээгддэг бөгөөд Хангайн нурууны ус бага үед ус нь шургаж, Улаан нуурт цутгадаггүй. Тиймээс Монгол улс говийн бүс рүү ус аваачих ёстой. Даланзадгад, Тавантолгой чиглэлийн ус дамжуулах хоолойг байгуулах нэн шаардлагатай бөгөөд эрдэмтэн, судлаач та бүхэн говийн бүсийн нутгийн усны судал тогтоох, ногоон байгууламж байгуулах, ард иргэдэд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэхэд өндөр туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн өгүүллээ.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.