БНСУ-ын ЭСЯ-ны ивээл дор Монголын их дээд сургуулиудын солонгос хэл суралцагч оюутнуудын дунд зохион явуулдаг спортын нөхөрсөг тэмцээн 2023.11.25-ны өдөр Этүгэн их сургууль дээр болж өндөрлөлөө. 9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй гар бөмбөг, багийн олс таталт, багш нарын нөхөрсөг тэмцээн гэсэн 4 төрлөөр боллоо.
ШУТИС-ийн хувьд ГХС-ийн солонгос хэлний техник технологийн орчуулагчийн анги, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн оюутнууд болон МХТС, МеТС, БУХС-ийн 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнуудын хамтарсан багаар уг тэмцээнд оролцдог уламжлалтай. МУИС-ШУС, ХЗС, МУБИС, Отгонтэнгэр ИС, Хүрээ дээд сургууль, ОУУИС, ХУИС, МҮИС-ийн хүчирхэг багуудаас ШУТИС-ийн оюутнуудын хувьд эрэгтэй гар бөмбөгийн төрлөөр хүрэл медаль, эмэгтэй гар бөмбөгийн төрлөөр шагналт 4-р байр эзэлсэн бол багийн олс таталтын төрлөөр алтан медаль хүртсэн байна.
Тэмцээнд оролцогч оюутнуудыг амжилт гаргахад бүх талаар дэмжин ажилласан ГХС-ийн захиргаа болон бэлтгэл хийх спорт заалаар хангаж өгсөн МХТС, БУХС, МеТС-ийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье. Тэмцээнд оролцож буй оюутнуудаа байнга дэмжиж идэвхжүүлж байсан бүрэлдэхүүн сургуулийн зөвлөх багш нарт талархахын ялдамд тэмцээнд идэвхтэй оролцсон ШУТИС-аар овоглосон оюутнууддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.
ГХС-ийн Ази судлалын салбар


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.