Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь жил бүр өөрийн санхүүжилтээр сургалтын төлбөрийн тэтгэлэг, хөнгөлөлтийг оюутнууддаа олгодог уламжлалтай юм. Энэ хичээлийн жилд “ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ын дагуу шинээр элсэн орсон 73 оюутанд 161,333,000 төгрөгийн тэтгэлгийг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гардууллаа.



Тус арга хэмжээнд ШУТИС-ийн захирал доктор, профессор Т.Намнан, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н. Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д. Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н. Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В. Өлзийбаяр, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал Н. Энхбат, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж. Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн Сургалт, чанарын албаны дарга Ч. Улам-Оргил, Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М. Эрдэнэтуяа, Оюутны хөгжил, соёл үйлчилгээний албаны дарга Н. Санчирбаатар нар оролцлоо.

Тус элсэгчдийн 8 оюутан захирлын нэрэмжит тэтгэлгийн болзол хангасан бол 11 оюутан олон улсын болон техник, технологийн улсын олимпиадад өндөр амжилт гаргасан, 54 оюутан элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан шилдэг элсэгчид байна.
Шинжлэх ухаан технологийн их сургууль нь шилдэг элсэгчдээ дэмжихийн зэрэгцээ суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, мэргэжлийн уралдаан тэмцээн, оюутны сайн дурын байгууллага, клуб, урлаг спортын арга хэмжээнд амжилт гаргасан суралцагчдад улирал бүр кредитийн урамшуулал олгодог цорын ганц их сургууль юм.
Захирлын нэрэмжит тэтгэлэг, Элсэлтийн ерөнхий шалгалт, Техник технологийн улсын олимпиад, өндөр амжилт үзүүлж хамт олноо манлайлсан Шилдэг Элсэгчдэдээ халуун баяр хүрье.



Оюутны хөгжил, соёл үйлчилгээний алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.