Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас эрхлэн гаргадаг олон улсын сэтгүүл болох "Mongolian Geoscientist" сэтгүүлийн редакцийн багт 10 сая төгрөгийн грант олголоо.
Грант олгох тухай ШУТИС-ийн захирлын батламжийг Шинжлэх ухааны ажилтны өдрийн хүрээнд зохион байгуулагдсан "ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын нээлттэй өдөрлөг"-ийн үеэр Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал доктор, профессор Д.Цолмонбаатар редакцийн багт гардууллаа.

"Mongolian Geoscientist" сэтгүүл нь олон улсын дата анализын компани болох Elsevier компанийн Scopus Elsevier эрдэм шинжилгээний сэтгүүлийн санд бүртгэгдсэн Монгол улсын 2 дахь, их сургуулиудийн анхны сэтгүүл болсон юм.
Сэтгүүлийн ерөнхий редактораар ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль-ийн чанарын менежер доктор, дэд профессор Б.Батхишиг, багийн гишүүдээр ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль-ийн профессор доктор,профессор Б.Мөнхцэнгэл, дэд профессор доктор Х.Цээдулам, доктор, дэд профессор Б.Алтанзул нар ажиллаж олон улсын өндөр чансаа бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлийн чанар, стандартыг хангах, үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай хөдөлмөрлөж байна.
Шинжлэх ухаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэн ажиллаж буй редакцийн багийн хамт олонд "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн мэнд хүргэж, амжилт хүсье !

Мөн Монгол улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг олон улсын түвшинд хөгжүүлэх арга зүйн дэмжлэгийг тогтмол үзүүлж, хамтран ажиллаж байгаа Mongoliajol.info (Mongolian Online Journal) платформын хамт олонд талархал илэрхийлье !
Хамтын ажиллагааны хүрээнд тус платформ (MongoliaJol)-д ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль -иас эрхлэн гаргадаг Journal of Applied Sciences and Engineering A (JASE-A) сэтгүүл мөн бүртгэгдэж олон улсын индексүүдэд хүлээн зөвшөөрөгдөөд байна.
#ШинжлэхУхаандИтгэе #trustinscience #sciencejournal #Scopus
Эрдэм шинжилгээ, технологийн газар
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.