МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбар болон салбарын дэргэдэх CCS клубтэй хамтран “Мэдээллийн Аюулгүй Байдлын Улсын анхдугаар олимпиад MUST CTF 2023” нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол улсын Их дээд Сургуульд суралцаж байгаа бакалавр түвшний оюутнууд өнөөгийн дижитал эрин зуунд кибер аюулгүй байдлын ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, олон оюутнуудыг энэхүү чиглэлээр сурч, ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тэмцээнээр дамжуулан бид оюутнуудын кибер аюулгүй байдлын талаарх сонирхлыг нэмэгдүүлж, энэхүү хурдацтай хөгжиж буй салбарт амжилт гаргахад шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд урам зориг өгч, урамшуулах нь тэмцээний нэг зорилт юм.

Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбар, CCS клубтэй хамтран “Мэдээллийн Аюулгүй Байдлын Улсын анхдугаар олимпиад MUST CTF 2023” нээлттэй тэмцээний хоёрдугаар шат 2023 оны 11-р сарын 25-нд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан ба 1-р шатыг 2023 оны 11-р сарын 18-нд онлайнаар зохион байгуулсан.
Нэгдүгээр шатанд 206 оролцогч оюутан
Тэмцээний финалын шат нь танхимын хэлбэрээр 2023 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын төв VIII байрны олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд 11:00~19:00 цагийн хооронд зохиогдсон бөгөөд 10 баг 30 оюутны бүрэлдэхүүнтэй тэмцээн зохион байгуулагдлаа.
Тэргүүн байрыг ШУТИС - ийн "

" баг 6450 оноогоор
Оролцогч-1: Г. Тэнгис
Оролцогч-2: Л. Уламбаяр
Оролцогч-3: Э. Хангал

Хоёрдугаар байрыг МУИС - ийн "rebels" баг 5439 оноогоор,
Оролцогч-1: Г.Саруул
Оролцогч-2: Д.Цэцүүхэй
Оролцогч-3: Ц.Ганболд

Гутгаар байрыг ШУТИС - ийн "Tsuivan enjoyers" баг 5439 оноогоор, тус тус тэргүүллээ
Оролцогч-1: А.Эрхэмбаяр М.
Оролцогч-2: М.Дөлгөөнбуян
Оролцогч-3: Д.Мөнхбадрал

"MUST CTF 2023" үйл ажиллагаа нь тэмцээнээс гадна "TALK SESSION" хэсэгтэй болсноороо онцлог бөгөөд өдөрлөгт маань урилгаар:
"MUST CTF 2023" олимпиадыг хамтран зохион байгуулагчаар:

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн эрхэм багш нар, илтгэгчид, ивээн тэтгэгчид, бүх оюутан залуус болон багууддаа баярлалаа
Ивээн тэтгэгч:
CallPro LLC
Golomt Bank
System Center LLC
Зохион байгуулагч:
МХТС- Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбар
''Computer&Communication Security'' клуб
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.