Монгол улс жилийн бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногийг шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-үүд болгон тэмдэглэдэг. Тус үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газраас "Шинжлэх ухаанд итгэе" уриа дэвшүүлэн "ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын Нээлттэй өдөрлөг"-ийг 11 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаа:
Тус арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны яам-ны ШУТБИХЗГ-ын дарга доктор, дэд профессор Д.Баттогтох, Шинжлэх Ухаан, Технологийн Сан-гийн захирал доктор Д.Одгэрэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлагын бүрэлдэхүүн болон шилдэг судлаач, эрдэмтэн багш нар, аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд оролцлоо. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал доктор, профессор Д.Цолмонбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Шинжлэх ухаан, технологийн их сургууль цаашид "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн хүрээнд эрдэм судлал, инновацын ажлаа дүгнэж, танилцуулах арга хэмжээ зохион байгуулж байх тухайгаа дурьдан арга хэмжээнд оролцогч зочид, нийт эрдмийн хамт олондоо "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн баярын мэнд дэвшүүлж, их сургуулийн өнгөрсөн хичээлийн жилийн ололт, амжилтаас танилцуулав.


Арга хэмжээний үеэр ШУТИС-ийн багш, судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах "2IP-2023" уралдааны шилдэг бүтээлүүдэд "Research Excellence" медаль болон мөнгөн шагнал олгов. Нээлттэй өдөрлөгт ШУТИС-ийн харьяа хүрээлэн, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, шилдэг бүтээл болон гарааны компанийн төслийн танилцуулга үзэсгэлэнд тавигдлаа. Мөн докторын зэргээ амжилттай хамгаалсан 10 төгсөгчдөд диплом гардуулсны зэрэгцээ аж үйлдвэр бизнесийн байгууллагатай сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хамтын ажиллагаа өрнүүлэх хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан зэрэг өргөн хүрээнд "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

































Та бүхэнд "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн мэнд хүргэж эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөе !
#ШинжлэхУхаандИтгэе #buildingtrustinscience
ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газар
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.