Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын бакалавр оюутнуудын дунд тэдний эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор "Танан импекс" компанийн нэрэмжит "Оюунлаг ирээдүй-2023" оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо болон ШУТИС-ийн ГУУС хамтран XXI удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хуралд ШУТИС-ийн ГУУС, БУХС, МТС, МУИС-ийн ШУС, ХААИС, СЭЗДС, ҮБХИС-ийн АБС зэрэг их, дээд сургуулийн бакалавр оюутнууд геологи, өрөмдлөг, уламжлалт болон уламжлалт бус газрын тос, геофизик, уул уурхай, санхүү, эдийн засаг, маркетинг менежмент, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль, экологи нөхөн сэргээлт, программ хангамж, механик, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж үйлчилгээний зэрэг бүхий л чиглэлийг хамарсан нийт 16 судалгааны өгүүллээр оролцов.
Илтгэлүүдээс 1-р байранд ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан М.Бадамхандын “Говь-алтай, Шартээг орчмын геологийн тогтоц остракодын судалгаа” (Удирдагч: доктор Ж.Ундаръяа) илтгэлээр, 2-р байранд МУИС-ийн ШУС-ийн оюутан П.Мөнгөнтулгын “Mонгол орны зарим ордуудын хүдрийн эрдсүүд: Алтжилтыг талстын энгийн дүрстэй холбох нь” (Удирдагч: доктор, дэд профессор С.Оюунгэрэл) илтгэлээр, 3-р байранд СЭЗИС -ийн оюутан Т.Болор-Эрдэнэ, А.Намуун, Д.Нандин-Эрдэнэ, Т.Отгонсүрэн нарын “Оюутнуудын сэтгэлзүйн байдалд нөлөөлөх хүчин зүйл” (Удирдагч: Г. Цэлмэг) илтгэлээр тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт судлаач оюутнууддаа, удирдсан багш нартаа, эрхэм шүүгч нар, хурлыг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо, ѳрѳмдлѳгийн "Танан импекс", “Панголин дриллинг” компанийн хамт олонд талархал илэрхийлье.
ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар
2023.11.24
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль БНХАУ-ын “Харбины Технологийн Институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа