Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах хурал хичээлийн жилийн намрын улиралд анх удаа зохион байгууллаа

ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах хурлын арга хэмжээ: 2023 оны 11 дүгээр сарын 24- нд 10 цагаас Техник, технологи, байгалийн ухааны салбар хуралдаан хичээлийн I байр “Хурлын танхим”-д, Эдийн засаг, хүмүүнлэг, дизайны салбар хуралдаан  ШУТИС-ийн номын сангийн 604 тоот танхимд тус тус зохион байгуулагдлаа.

 

ЭШ- ны хурал зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд

Комиссын дарга                                                              

Сургалт, цахим шилжилтийн газрын захирал, доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү

I. Техник, технологи, байгалийн ухааны салбар зөвлөлд                                                                      

Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Г.Адьяажав

Эрчим хүчний сургуулийн Цахилгаан техникийн салбар ын ахлах багш, доктор (Ph.D)) Б.Энх-Амгалан

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Холбооны салбарын  ахлах багш, доктор (Ph.D) А.Мөнхбаяр

Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн ахлах багш, доктор  (Ph.D), дэд профессор П.Баасансүрэн

Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Энхжаргал

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Ж.Ариунгэрэл

II. Эдийн засаг, хүмүүнлэг, дизайны салбар зөвлөлд

Барилга, архитектурын сургуулийн Архитектурын салбар багш, доктор (Ph.D) Б.Ариунжаргалан

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дизайны салбарын ахлах багш, доктор (Ph.D) Д.Нарантогтох

Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар, доктор (Ph.D), дэд профессор Э.Чимэдлхам

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбаррын ахлах багш , доктор (Ph.D) Б.Цэрэгмаа

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Л.Эрдэнэболд

Редакцийн зөвлөл:

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш Г.Уранчимэг

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш Д.Дуламсүрэн

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш Б.Номиндалай

Комиссын нарийн бичгийн дарга:                

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа нар ажиллав.

 

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2023 оны 11 сарын 24 нд 16:00 цагт 

Хичээлийн I байр “Хурлын танхим”-д боллоо. Ёслолын ажиллагаанд Сургалтын хөтөлбөрийн албаны дарга доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа болон комиссын гишүүд оролцлоо.

Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон багш оюутнуудад Сургалтын хөтөлбөрийн албаны дарга доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа үг хэлсэн.Тэрээр 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн намрын улиралд оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, оюутны эрдэм судлалын ажлыг дэмжин ажиллахаар болсон тухай танилцуулж ЭШ ний хуралд амжилттай оролцсон оюутан, багш нартаа баяр хүргэлээ.

  

Комиссын бүрэлдэхүүнийг төлөөлж Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Энхжаргал үг хэллээ. Тэрээр оюутнуудын судалгаа шинжилгээний ажил сайн байлаа. Олон шилдэг илтгэлүүдийг шүүн тунгаахад бид хамтдаа ажиллаж үнэлгээг нарийвчлан гаргаж тэргүүн байруудын оюутнууд, шилдэг удирдагч багш нараа тодруулсан болон оюутнуудад цаашид анхаарах асуудлуудыг хэллээ.

            

 Комиссын гишүүдийн үнэлгээгээр дараах багш, оюутнууд тэргүүн байрт шалгарлаа. Тус хуралд нийт 37 өгүүллээр 83 оюутан 40 багш оролцлоо.

I.   ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРТ

Тэргүүн байранд: ДаТС-ийн ҮМ- IV курсийн оюутан С.Эл-Аман, Э.Билгүүн нар  “АШИГЛАСАН ТОСЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА” сэдвээр Удирдсан багш: Инженерчлэлийн салбарын Ц.Баярмаа, Технологийн салбарын сургалтын мастер Г.Хишиг-Эрдэнэ    

Дэд байранд: БАС-ийн Халаалт агаар сэлгэлт, III курсийн  Х.Чанцалмаа, Б.Од нар “ БАРИЛГЫН ШИЛЭН ГАДАРГУУД ДУЛААН ТУСГААРЛАХ ХАЛЬСНЫ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ” сэдвээр Удирдсан багш: Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Б.Мөнхбаяр

Гутгаар байранд: ГУУС-ийн Уул уурхайн ашиглалтын технологийн II курсийн оюутан  О.Дөлгөөн, Н.Дашням нар  “ШУГАМАН ХЭМЖИЛТИЙН АРГАЧЛАЛААР ТЭСЛЭГДСЭН ЧУЛУУЛГИЙН БУТЛАГДАЛ, МӨХЛӨГИЙН ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА” Удирдсан багш: Уурхайн технологийн салбарын багш Д.Ганзориг

 

II.   ЭДИЙН ЗАСАГ, ХҮМҮҮНЛЭГ, ДИЗАЙНЫ САЛБАРТ

Тэргүүн байранд: БУХС, Бизнесийн Удирдлагын Салбар, Маркетингийн менежментийн IV курсийн оюутан Э. Болор “THRIFT ДЭЛГҮҮРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА” Удирдсан багш: Г.Цолмон Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш

Дэд байранд: МХТС-ийн Хиймэл оюун ухаан IV курсийн оюутан Н.Сүхтөмөр “ГҮН ХҮЧ НЭМЭГДҮҮЛСЭН СУРГАЛТЫН АРГААР ХУВЬЦААНЫ АРИЛЖААГ АВТОМАТЖУУЛАХ” сэдвээр Удирдсан багш: МХТ-ийн Ахисан түвшний салбарын дэд  профессор Доктор (Ph.D), дэд проф Г.Ганчимэг

Гутгаар байранд: МехТС-Тээврийн менежмент IV курсийн оюутан Б.Амарзаяа “НИЙТИЙН ТЭЭВЭРТ БЭЛЭН МӨНГӨӨР ЗОРЧИХ ЗОРЧИЛТЫГ БАГАСГАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА” сэдвээр  Удирдсан багш: МехТС-ийн Тээврийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) С.Уянга / доктор (Ph.D)

 

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР

Техник, технологи, байгалийн ухааны салбарт: ДаТС-ийн Инженерчлэлийн салбарын Ц.Баярмаа,  Технологийн салбарын сургалтын мастер Г.Хишиг-Эрдэнэ нар  

Эдийн засаг, хүмүүнлэг, дизайны салбарт: МХТС-ийн Мэдээллийн сүлжээ, аюулгүй   байдлын салбарын эрхлэгч, Доктор (Ph.D)Б.Мөнхбаяр нар шалгарлаа.

ЭШ хуралд оролцсон оюутнуудаас эрдэм шинжилгээний өгүүлэлд илтгэл хэлэлцүүлсэн оюутнуудын өгүүллийг хэвлэн нийтлэнэ.

 

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба

Хурал зохион байгуулах комисс