ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын төгсөгчдийн цуврал лекцээ “Маргаашийн үр дүн өнөөдрийн хичээл зүтгэл "лекц-ээ ” сэдвээр үргэлжлүүлэн зохион байгууллаа.
ШУТИС-ийн хятад хэлний техник технологийн орчуулагчийн анги, хамтарсан 2+2 хөтөлбөр, 2100 ерөнхийлөгчийн илгээлтийн бэлтгэл хөтөлбөр, хятад хэл сонгон суралцаж буй оюутан залуусын өөрийгөө таньж, өөрийгөө дайчилж, бусдыг ойлгон дэмжиж, бусадтай хамтран хөгжиж, үр бүтээлтэй суралцахад нь дэмжих зорилгоор зочин илтгэгчээр Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хамтарсан хөтөлбөрийн Шанхайн шинжлэх ухааны технологийн их сургуулийн төгсөгч Б.Нинжбадгар, Сэргээгдэх эрчим хүчний хамтарсан хөтөлбөрийн төгсөгч "Just" компанийн хамтран үүсгэн байгуулагч "Кайт монголиа ХХК" НБД Ч.Сансар нарыг урьж 2023.11.10-ны өдөр танхимаар зохион явууллаа.


Лекцийг эхлүүлж клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа ярилцах сэдэв, зочдоо танилцуулж эхлүүлэв. Зочин илтгэгч Ч Сансар нь Хүн бүрийн амьдралын өгөгдөл өөр өөр байдаг, ямар ч байж болно, зарим хүмүүс энэ замаар явна даа гэж боддог гэвч тэдний гараа нэг л цэгээс эхэлдэг. Хэн нь цаг хугацааг илүү бүтээлчээр ашиглаж чадна тэр хүн л өөрийн хүссэн зүйлдээ хүрдэг. Хүн хүссэн зүйлдээ хүрэхэд ямарваа нэг саад бэрхшээл тулгардаг тэр үедээ өөрийн ирээдүйг хийж дуусаагаагүй ажил гэж хүлээн авбал зүйтэй санагддаг. Хүн хийж дууссан юмаа огт санаддаггүй харин хийж дуусаагүй зүйлээ ямагт санаж байдаг тийм учраас ирээдүйгээ өөрийн хийж дуусаагүй ажил гэж бодоод өдөр бүр санаж түүнийхээ төлөө хичээгээрэй. Тэрээр хүнийг шаргуу хөдөлмөр л хүссэн зүйлд нь хөтөлдөг түүндээ хүрэхэд тухайн хүний хичээл зүтгэл хамгийн чухал талаар ярихын хамт өөрийн мэргэжлийн тухай ярьж оюутан залуусын асуултад хариулж халуун яриа өрнүүллээ.
Харин зочин илтгэгч Б.Нинжбадгар: Амжилтад хүрэх зам ганцхан алхмаас эхэлдэг маргааш хүссэн газраа хүрэхийн тулд өнөөдөр алхам хийх ёстой. Тэрээр бидэнд өөрийн хүссэн зүйлээ зөв сонгож түүндээ хүрэхийн тулд ганцхан минутыг ч хий хоосон өнгөрүүлэлгүй тууштайгаар өөрийн ирээдүйн төлөө өнөөдрөөс хичээхийг уриалж өөрийн хятад улсад байх хугацаандаа юу сурч мэдсэнээ оюутан залуустай хуваалцаж, харилцан ярилцлаа. Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан нээлттэй ярилцсан зочин илтгэгч ах, эгч нартаа клубийн зөвлөх багшдаа мөн хүрэлцэн ирсэн идэвхтэн оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэхүү лекцэд техник технологийн орчуулга, 2100 ерөнхийлөгчийн илгээлтийн бэлтгэл хөтөлбөр, хамтарсан 2+2 хөтөлбөрийн ангийн оюутан залуус оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус төгсөгчид, үе үеийн ахлагч, гишүүд нартаа баярлалаа.
ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ
“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2023.11.10
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.