ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбар, Инженер геодези ХХК “Геодезийн хэмжил зүйн лаборатори” байгуулан өгч нээлтээ хийлээ. Энэхүү лабораторид геодезийн хэмжилтийн багаж шалгалтын колиматор, DJI Enterprise дроны тоног төхөөрөмжийг суурьлуулан тус сургалтын танхимыг тохижуулан хүлээлгэн өглөө.

Геодезийн хэмжил зүйн лаборатори
Нээлтэнд ШУТИС-ийн Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Доктор (PhD), профессор Д.Оюунцэцэг, Геологи, Уул Уурхайн Сургуулийн захирал Доктор (PhD), дэд профессор К.Хавалболот, Инженер геодези ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер, Геодезийн анхны төгсөгч Ч.Цэрэнбат, Инженер геодези компаний дэд захирал Ц.Билэг, Геодезийн салбарын эрхлэгч Доктор (PhD) Э.Ганзориг болон багш, оюутнууд, инженерүүд оролцож Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай мэндчилгээ илгээв.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаа
Лабораторийг нээж ГУУС-ийн захирал Доктор (PhD), дэд профессор К.Хавалболот талархал илэрхийлэн үг хэлж, дурсгалын зүйл гардуулав.
Инженер геодези ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер, Геодезийн анхны төгсөгч Ч.Цэрэнбат лабораторийн тоног төхөөрөмжүүд, ажиллах зарчмуудыг товч танилцуулаад багш, оюутнуудад амжилт хүссэн юм. Инженер геодези ХХК-ийн агаар зураг хариуцсан инженер Ц.Мандахнаран болон Геодезийн салбарын эрхлэгч Э.Ганзориг нар Геодезийн хэмжил зүйн лабораторийн багаж тоног, төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх акт үйлдэж гарын үсэг зурж, тууз хайчлав.

Инженер геодези ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер, Геодезийн анхны төгсөгч Ч.Цэрэнбат
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.