ГХС- ийн Ази судлалын салбарын солонгос хэлний багш нар 10 сарын 21-ний өдөр солонгос хэлний Хангыл үсгийн баяраа оюутнуудын хамт тэмдэглэн өнгөрүүллээ.

Бие биеэ танин мэдэх, солонгос орны хэл соёлоос суралцах, хэл сурах идэвхийг өрнүүлэх зорилготой энэхүү уламжлалт баярт ШУТИС-ийн ГХС-ийн ТТО-ын I, II курс болон Ерөнхийлөгчийн илгээлтийн анги (ЕИ), МХТС, МехТС, БУХС зэрэг салбар сургуулийн 2 + 2 хөтөлбөрийн ангийн солонгос хэл сурч буй оюутнууд солонгосын дуу бүжиг, жүжигчилсэн тоглолтоо толилуулж, бусдадаа дуу шүлэг заан харилцан суралцаж, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Цэвэр бичиг , зохион бичлэг, “Солонгос орныг хэн сайн мэдэх вэ” /Golden bell /таавар тэмцээн гэсэн гурван төрлөөр уг арга хэмжээний дүнг гаргахад I ангийн цэвэр бичгийн тэмцээнд Б.Азжаргал (ГХС), Б.Номинзул (МХТС), М.Энхгэрэл (ЕИ), Н.Нинжин (БУХС), О.Дагвадорж (МехТС) нарын 5 оюутан, II курсийн зохион бичлэгийн тэмцээнд Т.Номинболор (БУХС), Б.Мөнхбаяр (МХТС), Э.Нарангарав (ГХС) нарын 3 оюутан, “Солонгос орныг хэн сайн мэдэх вэ” сэдэвт таавар тэмцээнд Б.Дөлгөөн(МХТС), Г.Энэрэл (МХТС), Б.Нандин-Эрдэнэ (МХТС) нарын 3 оюутан тус тус шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа. Азтай оюутнаар Т.Номинболор (БУХС), Э.Хонгорзул (МХТС), О.Эрхэм (МХТС) нар сугалаанд хожиж тэмцээнд баяр хөөр нэмлээ. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт багш, оюутнуудад эрүүл энх, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.


ШУТИС-ГХС-АСС
Солонгос хэлний баг
2023.10.23
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.