Япон улсын Фукуи мужид NAPROCK PROCON Олон улсын Програмчлалын XV олимпиад 2023 оны 10 сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Японы косен сургуулиуд, Вьетнам, Монгол, Гонконг, Сингапур, Тайланд улсуудын их сургуулиудын багууд буюу нийдээ 59 баг оролцсоноос алгоритмын төрөлд ШУТИС-ийн МХТС-ийн CoreMind баг Ханойн их сургууль, Гонконгийн их сургууль, Шинэ Монгол Технологийн Косен сургуулиудын хамт тусгай байр эзэллээ.

Уг олимпиад нь жил бүр японы аль нэг мужид зохион байгуулагддаг ба бүтээлийн болон алгоритмын гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагддаг. Алгоритмын төрөл энэ жил 1-р байранд Фукуигийн косен, 2-р байранд Кумаматогийн косен орсон байна.

Прокон олимпиадад монголын их дээд сургуулиудаас жил бүр нэг багийг шалгаруулж япон улсын талаас зардлыг бүрэн дааж оролцуулдаг. 2023 оны 5 сард МУИС, МУБИС, ШУТИС-ийн багууд өрсөлдсөнөөс МХТС-ийн ПХИ ангийн оюутан Ч.Гал-Эрдэнэ, КАБ-ын ангийн оюутан Л.Уламбаяр нарын баг шалгарсан юм.

Тус олимпиадын үеэр олон улсаас ирсэн оролцогчдыг япон соёлтой танилцуулах үйл ажиллагаанууд хөтөлбөрт багтсан байдаг.

Дараа жилийн Naprock Procon Олон улсын програмчлалын олимпиад япон улсын Нара хотод болно.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.