Үндэсний батлан хамгаалах их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ болон бусад талаар хамтран ажиллах, харилцан туслалцах, ажлын туршлагаас харилцан суралцах, багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх талаар хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн төлөөлөл болсон 55 багш нарыг 2023 оны 10 дугаар сарын 21-нд Үндэсний батлан хамгаалах их сургууль, цэргийн хээрийн дадлага сургууль явагддаг “Шар хад”-ны сургалтын төвтэй танилцуулах, мөн цэрэгжилийн цогцолбор тэмцээнийг зохион байгуулав. Тус тэмцээнд ШУТИС-ийн ГХС, ГУУС, МХТС, МехТС, ХШУС, ЭХС, ЗАА гэсэн долоон баг оролцож өөрсдийн авахаалж самбаа, цэц мэргэнээ сорьлоо. Цэрэгжилтийн хялбаршуулсан тэмцээнд багууд гараанаас гарч саадтай зурвас, дүүжин олс, буудлага, дүүжин гүүр, тэмээн шат гэсэн өртөөчилсөн 1.8 км замыг туулж барианд орсон юм. Нэгдсэн дүнгээр ХШУС-ийн баг 22.18 минутын амжилтаар тэргүүн байр эзэлж Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал Бригадын генерал П.Жаргалан тус сургуулийн бэлгэдэл болох шонхор шувуун цом, мөнгөн шагнал гардууллаа. Хоёрдугаар байрт ШУТИС-ийн захиргааны баг орж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хоёр их сургуулийн багш нарын хооронд сагсан бөмбөг, волейболын нөхөрсөг тэмцээн ҮБХИС дээр зохион байгуулагдана.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль БНХАУ-ын “Харбины Технологийн Институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа