ШУТИС-ийн эрдэмтэн профессоруудын дундаас төрсөн алдар цолтон, гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл болон Монгол Улсын төрийн дээд цол хүртэгсэд, Төрийн шагналт-эрдэмтэд, ШУА-ийн жинхэнэ гишүүн-Академичид болон Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан багш-эрдэмтдийн ажил амьдралын товч намтар, тус сургуульд ажиллаж ирсэн байдал, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл, бүтээлийн танилцуулга, шинжлэх ухаан, үйлдвэрлэлд оруулсан хувь нэмэр, эрдмийн бүтээл туурвилын товчоог өгүүлэн тэдний бүтээл туурвил, хөдөлмөр бүтээлийг нь сургуулийнхаа түүхэнд хөрөг, намтартай нь үлдээх номыг бүтээж 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр номын нээлтийг хийлээ.


Номын баярт тус номд бичигдсэн Монгол Улсын алдар цолтон, ШУТИС-ийн хүндэт доктор цол хүртэгсэд, Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан 112 багш, эрдэмтдийн төлөөлөл уригдан оролцлоо.
Номын баярыг ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан нээж, номын баярт оролцсон эрдэмтэн, багш, судлаачдад ШУТИС-ийн сургалт, судалгааны ажлын үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, нийт оролцогчдод баярын мэндчилгээ дэвшүүллээ.
“Монгол улсын төрийн дээд алдар цол хүртсэн, шинжлэх ухааны доктор хамгаалсан ШУТИС-ийн багш-эрдэмтэд” номын тухай Зохиогч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич Ч.Авдай, номын Редактор доктор Г.Гүрбазар нар танилцуулга хийж, Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун мэндчилгээ дэвшүүлэв.




Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.