2023 оны 9 дүгээр сарын 25-нд ШУТИС-д Дани улсын Bixter Training байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Наталья Жоргенсен, Бүс хариуцсан менежер Лилия Козырева, Bixter Training Mongolia төслийн санаачлагч, MSDI Консалтинг группийн Ерөнхий Захирал Б.Анхбаяр, Bixter Training Mongolia Албан ёсны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны ерөнхий менежер Б.Анхцэцэг, нарийн бичгийн дарга Б.Намуун болон MSDI Консалтинг группийн бусад ажилтнууд айлчилж, ШУТИС-ийн талаас Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, мэргэжилтэн Д.Үүрийнтуяа нар уулзалтад байлцлаа.
Bixter Training байгууллага нь Дани, Швед, Герман зэрэг Европын 5 улсад салбартай, 30 гаруй оронд сургалт явуулдаг боловсролын байгууллага юм. MSDI Consulting ХХК нь тус байгууллагын Монгол улс дахь төлөөлөгчийн газар болж ажиллаж байна.
Энэхүү уулзалтаар ШУТИС-ийн одоо суралцаж буй оюутнууд болон ажлын байран дээр гарсан төгсөгчдийг Европын орнуудын томоохон үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн цалинтай дадлага хийлгэхэд хамтран ажиллах талаар Bixter Training байгууллагаас санал тавьж, энэ асуудлаар ШУТИС хамтран ажиллахаар боллоо.



Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.