2023 оны 9-р сарын 25-нд болсон уулзалтанд БНХАУ-ын Хенан мужийн Хенан Политехникийн их сургуулийн захирал Зоу Юүфэнг, Гадаад хамтын ажиллагаа, солилцооны газрын захирал Ли Шинжуан, Хүмүүнлэг, нийгмийн ухааны албаны захирал Жан Хэбин, Тандан судалгаа, газрын мэдээллийн инженерийн сургуулийн захирал Юань Жанлиан, Математик, мэдээллийн ухааны сургуулийн захирал Ву Хайгэн, Гадаад судлалын сургуулийн Дэд профессор Хао Куй, Жиаозуо Криешн Хүнд үйлдвэр ХХК-ийн Ерөнхий менежерийн туслах Рэн Ионгвэй нар ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Ба.Бат-Эрдэнэ болон Эрдэмтэн нарийн бичгийн дарга нараас Д.Үлэмж, Х.Загарзүсэм, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, мэргэжилтэн Д.Үүрийнтуяа нар оролцлоо.
Хенан Политехникийн их сургууль нь 1909 онд байгуулагдсан, 114 жилийн түүхтэй бөгөөд анх нүүрсний судалгааны төвөөс үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоогоор 23 салбар сургууль, 84 мэргэжлээр бакалавр, магистр, докторын оюутанд сургалт явуулж байна. Нийт 3200 багш ажилтантай, 47000 оюутантай, Хятадын түүхэн дэх анхны уул уурхайн их сургууль юм.
Тус уулзалтаар хоёр их сургуулийн хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцож, багш оюутан солилцоог амжилттай хэрэгжүүлэх, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийх, оюутны дадлагыг БНХАУ-ын үйлдвэрүүд дээр хийлгэх талаар түлхүү анхаарч ажиллахаар болж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.