2023 оны 07-р сарын 24-ний өдөр ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал Др.проф. Ц.Энхбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Ч.Баасандаш, ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирал Д.Дулмаа болон ГХНТА-ны ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар нар Японы Чиба технологийн их сургуулийн төлөөлөгчид болон 2011-2016 онд Монгол улсад томилогдон ажиллаж байсан Японы элчин сайд асан, ШУТИС-ийн хүндэт доктор Такэнори Шимизү нарыг хүлээн авч уулзаж, ковид-19 цар тахалаас өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Чиба технологийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Осамү Сэтокүма, сургуулийнхаа нийт 8 судалгааны төвүүдийн үйл ажиллагаа болон ойрын 5 жилд их сургуулийн хэмжээнд хийхээр төлөвлөж буй өөрчлөлтүүд болон Япон улсын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа талаар танилцуулав. Мөн ШУТИС-Коосэн технологийн коллежийн төгсөгчдийг Чибагийн технологийн их сургуулийн бакалаврын 3-р курст дэвшин суралцуулах тухай Д.Дулмаа захиралтай санал солилцож, Коосэнгийн Монгол сурагчдын амжилттай суралцаж, хичээлээс гадуурх робот, хиймэл оюун ухааны клубүүдэд идэвхтэй хамрагдсанаар олон улсын тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргаж байгаа учир Японд үргэлжлүүлэн суралцах, дадлагажих нөхцөлөөр хангах нь зүйтэй талаар хэлэлцэв.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.