Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 90, магистрын 52 дахь удаагийн төгсөлт 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн төгсөлтөөр 12 доктор, 249 магистр, 1242 бакалавр, онцлох дипломтой 90 оюутан тус тус төгсөн гарч байна.


Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Т.Намнан болон газрын захирлууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, эрдэмтэн багш, төгсөгчид оролцлоо. Төгсөлтийн арга хэмжээг ШУТИС-ийн захирал доктор (PhD), профессор Т.Намнан нээж үг хэллээ.

Төгсөгчдөд диплом олгох ШУТИС-ийн Захирлын тушаалыг сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа уншиж танилцуулснаар ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлсэн.
Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Авдай, Геологи, уул уурхайн сургуулийн геологи, гидрогеологийн салбарын профессор доктор, дэд профессор Д.Оюун нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Докторын зэргийг амжилттай хамгаалсан төгсөгчдийг төлөөлөн Геологи, уул уурхайн сургуулийг техникийн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан Дармаагийн Сурмаажав, Магистрын шилдэг төгсөгчдийг төлөөлөн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хүнсний сүлжээний хөргөлтийн систем мэргэжлээр төгсөгч Хосбаярын Ундрам, бакалаврын шилдэг төгсөгчдийг төлөөлж Мэдээлэл, холбооны технологийн сургуулийг автоматжуулалтын систем хөтөлбөрөөр төгсөгч Отгонбатын Отгонбилэг, Барилга, архитектурын сургуулийг архитектур хөтөлбөрөөр төгсөгч Ууганбаярын Гоомарал нар эрдэмтэн багш нар, гэр бүл, найз нөхөд ,зочид төлөөлөгчдөдөө хандан баяр, талархлын үгээ хэллээ.

Төгсөлтийн ёслолын ажиллагааг Оюутны хөгжил, соёл үйлчилгээний албаны мэргэжилтэн Ц.Болдбаатар /МУСТА/ хөтөлж, ШУТИС-ийн сүлд дуу “ШУТИС бидний бахархал” дууг дуулаачийн клубийн оюутан ҮТС-ийн оюутан С.Хулан, ХШУС-ийн оюутан О.Оюундарь нар хамтран дуулан нийт төгсөгчдөдөө мэндчилгээ дэвшүүлэв. Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийн ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөгч, мэргэжилтнүүд та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Төгсөлтийн ёслолын ажиллагааны зураг татаж авах :
10:00 цаг татаж авах
14:00 цаг татаж авах
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа