ШУТИС-ийн клубүүдийн тайлан хэлэлцэх хурал амжилттай боллоо

ШУТИС-ийн оюутны сайн дурын, мэргэжлийн, урлагийн клубүүд 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд хийсэн ажлын тайлангаа 2023 оны 05 дугаар сарын 19, 23 ны өдрүүдэд хичээлийн I байрны 3 давхар “Хурлын танхим”-д зохион байгууллаа.

Тайланг ОХСҮА-ны хамт олон, СХА-ны мэргэжилтэн Х.Оюунхишиг, ГУУС-ийн “Геодези” клубийн зөвлөх багш, доктор Г. Өлзийсайхан, ШУТИС-ийн КНЗ-ийн ахлагч О.Сансармаа нар үнэлгээ дүгнэлт өгч, санал хүсэлтийг нь сонсож ажилласан.

Клубүүдийн үйл ажиллагаа жигдэрч клубийн ахлагч, гишүүдийн төлөөлөл өөрсдийн хийсэн, санаачилсан бүхий л үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж хариуцлагатай ажиллав.

КНЗ-ийн ахлагч О.Сансармаа тайлангаа клубүүдийн төлөөлөл, багш нарынхаа өмнө тавьж хэлэлцүүлсэн. Тус хуралд нийт 32 клуб тайлан хэлэлцүүллээ.

  

Клубүүд үйл ажиллагаагаа тогтвортой, саадгүй явуулахад тулгамдаж буй гол асуудал ялангуяа мэргэжлийн клубүүд өрөөгүй, өрөөний асуудал хүндрэлтэй байгааг, “Oюутны хөгжил” танхим хичээлийн VIII байр В-1 тоот танхимд байрладаг. Тус танхимд сургалт, үйл ажиллагаа явуулахад таазан дээгүүр нь бохирын хоолойн усны дуу чимээ их гардаг асуудал хүндрэлтэй байгааг дурьдлаа, Хэв журам сахиулах “Соёмбо” клуб оюутны байранд оюутнууд хэв журмын зөрчил гаргах нь багассан харин орчны тохижилт, үйлчилгээнд анхаарах шаардлагатай байна гэж дүгнэсэн байна.

    

Клубүүдийн үйл ажиллагаа оюутны нэгдэл, хүсэл сонирхол санаачилгад тулгуурлан явагддаг тул тэр бүр их зүйл шаардаад байдаггүй, аливаа асуудал тулгарсан ч өөрсдөө түүнийгээ мэдлэг чадвар, хүсэл тэмүүлэл, багийн ажиллагаагаараа даван туулдгаараа давуу талтай байгаа нь тайлангийн явцад харагдаж байлаа.

  

КНЗ-ийн ахлагч О.Сансармаа 2023-2024 оны намрын улиралд 3,5 жилээр сургуулиа төгсөж Австрали улсын Сидней хотын Технологийн Их Сургуульд Наношинжлэх ухаан инженерчлэл мэргэжлээрээ 100% -ийн тэтгэлэгээр магистрт үргэлжлүүлэн суралцах урилга авсан тул КНЗ-ийн ахлагчийн ажлаа өгөх болсонтой холбогдуулан О.Сансармаад КНЗ-ийн ажлыг санаачилгатай, идэвхтэй сайн хийсэнд нь талархал илэрхийлж талархалын бичиг, дурсгалын зүйл гардуулав. Бид Дэлхийд үнэлэгдэх үнэ цэнэтэй төгсөгчийг бэлтгэж байгаадаа баяртай байна. О.Сансармаадаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба

Клубүүдийн нэгдсэн зөвлөл