2023 оны 05-р сарын 25-ны өдөр ГХНТА-ы дарга Т.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар нар Япон улсын GTN компаний захирал болон тус компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар 2016 оноос хойш хэрэгжиж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгаа бөгөөд GTN компаниас Япон улсын өнөөгийн хөдөлмөрийн зах зээл болон гадаадын оршин суугчид болон оюутнуудад үзүүлж буй дэмжлэг, тусламжийн талаар мэдээлэл өгч, санал солилцов. Мөн ШУТИС-Коосэн технологийн коллежийн төгсөгчид Японы хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэж байгаатай холбогдуулан Монгол оюутнуудыг Япон улсад үйлдвэрлэлийн дадлага хийх боломжуудын талаар санал гаргаж, хэлэлцлээ. Захирал Хироюүки Гото ШУТИС-ийн саналыг баяртайгаар хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааны хөтөлбөрийг нарийн боловсруулж хамтран ажиллахаар болов.

Мөн зочид ШУТИС-ийн Геологи, эрдэс баялагийн музейгээр зочиллоо. Японы TBS телевизийн нэвтрүүлэгт зориулж музейн тайлбар болон ШУТИС-Коосэн технологийн коллежийн анги танхим, хичээлийн явцтай танилцлаа. Энэ үеэр ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирал Д.Дулмаа зочдыг хүлээн авч уулзаж, Япон улстай хамтарсан интерншип-үйлдвэрлэлийн дадлага хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
ШУТИС 2197 төгсөгчдөө үдэж, “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолоо зохион байгууллаа
Ө.Буянхишиг "5G сүлжээний төхөөрөмж хоорондын холбооны нөөц хуваарилалтыг бататгах сургалтын аргаар оновчлох нь" сэдвээр докторын зэрэг хамгааллаа
М.Цэцэнцэнгэл “Хиймэл оюунд суурилан нийтийн тээврийн сүлжээний хүртээмжийг загварчлах нь” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Япон улсын их, дээд сургуулиудын судлаач, профессоруудыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв
Ахмад настанд зориулсан миниволейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо