МХТС-тай хамтран ажилладаг байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудыг дадлага, цагийн болон үндсэн ажлын байранд зуучлах зорилгоор “Ажил олгогчдын өдөрлөг 2023” арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр МХТС-д зохион байгууллаа. Уг өдөрлөгт төрийн байгууллага, үүрэн холбооны операторууд, банкны салбар болон хувийн хэвшлийн 34 байгууллага оролцсоноос гадна 10 гаруй байгууллага өөрсдийн нээлттэй ажлын байрны саналыг ирүүллээ.


Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулснаас гадна оюутнуудад цалинтай, цалингүй дадлагын, цагийн болон үндсэн ажлын байр санал болгож ярилцлага, сонгон шалгаруулалт зохион байгууллаа. Мөн Юнител групп, Huawei ХХК, DDISH ХХК, IT Zone/Могул групп зэрэг байгууллагын төлөөлөл багш оюутнуудад зориулж сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн бол Grape City ХХК, Кал ХХК, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Дэнцү дата Артист Монгол зэрэг байгууллага үйл ажиллагаагаа танилцууллаа.


Өдөрлөгийн төгсгөлд Монгол шуудан ХК, Жи-Мобайл ХХК, Саммит ХХК, Гэрэгэ ХХК, Эс Эй Би Эй ХХК , зэрэг байгууллага, компаниуд МХТС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.



Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.