


ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарын хамт олон “Компьютерын сүлжээний улсын XI олимпиад”, “Инженерүүдийн ур чадварын V тэмцээн”-ийг 2023 оны 05 сарын 06-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний оюутны төрөлд 3 оюутан 300 оноогоор тэргүүлж эхэлж бодож Submit хийсэн онооны самбарын оноогоор байр эзлүүллээ.
1-р байранд МУИС-ийн ХШУИС-ын компьютерын сүлжээ мэргэжлийн 3-р курсийн оюутан Ц.Ганболд
2-р байранд ШУТИС, МХТС-ийн компьютерын сүлжээ мэргэжлийн 4-р курсийн оюутан М.Пунцагдорж
3-р байранд ШУТИС, МХТС-ийн кибер аюулгүй байдал мэргэжлийн 3-р курсийн оюутан М.Жүгдэрнамжил
тусгай байранд:
МУИС-ийн ХШУИС-ын компьютерын сүлжээ мэргэжлийн 3-р курсийн оюутан Г.Дүгэрсүрэн
ШУТИС, МХТС-ийн кибер аюулгүй байдал мэргэжлийн 3-р курсийн оюутан Н.Даваадорж нар эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнагдлаа.




Компьютерын сүлжээний инженерүүдийн ур чадварын V тэмцээний инженерүүдийн төрөлд:
1-р байранд Юнител группийн инженер Т. Билэгдэмбэрэл
2-р байранд Оюу толгой Ххк-ийн инженер Б.Энхбаяр
3-р байранд Үндэсний дата төвийн инженер Г.Ган-эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.



Олимпиадын үйл ажиллагааг дэмжин илтгэл тавьж оролцсон илтгэгч нартаа баярлалаа.



Мөн тэмцээнийг ивээн тэтгэсэн голомт банк, юнител групп, Ikon.mn, хамтран зохион байгуулсан үндэсний дата төв, систем центр, mnnog компанийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.