ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын салбар, МУИС-ийн ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэл, арга зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулсан АЗИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЕСДҮГЭЭР ХУРАЛ 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр МУБИС дээр амжилттай болж өндөрлөлөө.
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал доктор Г.Агиймаа хурлыг нээсэн ба хурлын нээлтэд ШУТИС-ийн ГХС-ийн захирал доктор Ц.Энхбаатар, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал доктор Н.Алтантөгс нар оролцож үг хэлэв.
Ази судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, профессор багш нарын сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнтэй танилцах, салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, улмаар цаашдын сургалт, судалгааны чиглэлийг тодорхойлж эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гол зорилготойгоор хэл шинжлэл, утга зохиол, түүх, угсаатны зүй, орон судлал, боловсрол судлалын хүрээнд салбар хуралдаан зохион байгууллаа.


Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICAS 2023)
Хурал зохион байгуулах комисс
2022.05.10
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.