ШУТИС-ийн Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба, БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор, БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI-Pro HR аутсорсинг консалтинг компанитай хамтран 2022-2023 оны хаврын улиралд (2023 оны 03 дугаар сарын 10-5дугаар сарын 10 хүртэл) 20 цагийн 10 удаагийн сургалт, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан 146 оюутнаас шаардлага хангасан 45 төгсөх оюутанд сургалтын БАТЛАМЖ гардууллаа.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн СБХА-ны дарга, доктор М.Эрдэнэтуяа, ОХСҮА-ны ахлах мэргэжилтэн доктор, дэд профессор Д.Цогзолмаа, БУХС-ийн менежментийн салбарын профессор, “Алтангадас” клубийн тэргүүн Ц.Энхбаатар, MSDI-Pro HR аутсорсинг консалтинг компани дэд захирал А.Амар бусад байгууллагын төлөөлөл оролцож оюутнууддаа баяр хүргэн үг хэлж батламжийг гардууллаа.
Оролцсон байгууллагууд төгсөх оюутнуудад зориулсан хөтөлбөрөө танилцуулж сонирхсон оюутнуудаа бүртгэж амжилттай ажиллав.


Сургалтад идэвхтэй хамрагдсан ШУТИС-ийн төгсөгчдийн нэр хүндийг өндөрт өргөж, чадварлаг боловсон хүчин болох оюутнууддаа амжилт, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.