ШУТИС нь 2023 оны 5-р сарын 2-ны өдөр “ЭЙЧ АР КЛУБ” ТББ-тай Хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Тус рага хэмжээнд ШУТИС -ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга T. Ууганбаяр, мэргэжилтэн Д.Үүрийнтуяа, ШУТИС-Коосэн Технологийн Коллежийн захирал Д.Дулмаа, Эйч Ар Клубийн Удирдах зөвлөлийн дарга О.Дүүриймаа, Хүний нөөцийн захирал Б.Мөнхцэцэг нар байлцав.

Санамж бичгийн хүрээнд ажил олгогчийн хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн хөтөлбөрүүдийг сайжруулах, шинээр хөтөлбөр бий болгоход хэрэглээний судалгаа явуулахад хамтран ажиллах, төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлтэй холбох, мэдээллээр хангах зорилготой арга хэмжээ, өдөрлөгийг хамтран зохион байгуулах, багш, судлаач, суралцагчдыг аж үйлдвэр, бизнесийн байгууллагатай танилцуулах дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, аж үйлдвэр, бизнес, төрийн өмчийн үйлдвэр, байгууллагын мэргэжлийн ажилтнуудад дэвшилтэт орчин үеийн технологи, мэргэжлийн шинэ мэдлэг, ур чадвар эзэмших, олон улсын болон дотоодын зэргийн бус тасралтгүй суралцах сургалт, семинарыг хамтран зохион байгуулах гэх мэт дээрх зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Эйч Ар Клубийн зүгээс их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн БАГШ-ОЮУТАН-АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН холбогч гүүр болж ажиллахаар зорьж байна.
Гадаад харилцаа, нийгминй түншлэлийн алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.