Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ШУТИС-д албан айлчлал хийлээ. ШУТИС-ийн захирал Т.Намнан дэд сайд Ярослав Миллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Талууд цаашид боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг эрчимжүүлэн, аж үйлдвэр, биотехнологи, микробиологийн салбарт хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хийх, ялангуяа Чехийн ШУА-ийн Молекул генетикийн хүрээлэнтэй хамтран ажиллах, механик, эрчим хүч, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн оюутнуудыг Чех улсад үйлдвэрлэлийн дадлагад хамруулах, Чех улсын холбогдох их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн уулзалтын үеэр дэд сайд Ярослав Миллер, БНЧУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд ноён Ян Вытопил нар ШУТИС-ийн сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх 125 сая төгрөгийн хандивын батламжийг гардуулан өглөө.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.