БНХАУ-ын Их, дээд сургуулиудтай хамтран ажиллах хүрээнд ӨМӨЗО-ны Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, Профессор Б. Баярмэнд, Дэд Профессор Яруу нарыг 2023 оны 4-р сарын 11-нд ШУТИС-ийн захирал Т.Намнан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр их сургуулийн хамтын ажиллагаа Ковид-19 цар тахлын үед зогсонги байдалд орсон байсныг дурдаад, цаашид байнга тогтвортой хурдацтай хөгжүүлэх, ялангуяа археологийн судалгааны ажил, нийгмийн ухааны салбарын чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эрдэмтэн судлаачид солилцож, туршлага судлах ажлаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа Өвөр Монголын Их сургуулийн талаас илэрхийллээ. Уулзалтанд Академич Л.Болд, Гадаад хэлний сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Мэнд, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны Ази, Номхон далайн улсуудын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Үүрийнтуяа нар оролцлоо.

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
ШУТИС-ийн нэгдсэн золголт боллоо
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв