2023 оны 03-р сарын 30-ны өдөр ШУТИС-ийн захирал Т.Намнан, ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Д.Дулмаа нар КООСЭН технологийн коллежийн оюутнуудын DCON 2023 олон улсын тэмцээнийг зохион байгуулагч “FULLER” компаний гүйцэтгэх захирал, Нага-Ока Технологийн их сургуулийн зочин профессор Шута Шибүяа болон “ПРОСЕЛЛ” компаний гүйцэтгэх захирал Ёкояама Казүки нарыг авч уулзлан, ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагаа болон инженер технологийн боловсрол олгох, гарааны бизнесийг хөгжүүлэх, бодлого, төлөвлөлтийн талаар төлөөлөгчдөд танилцуулан, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

Мөн захирал Т.Намнан Коосэнгийн багш, оюутнууд болон Японы компанийн хамтарсан инкубатор төв байгуулах талаар санал солилцож, Япон талаас дэмжиж ажиллахаа дээрхи компаниас илэрхийлэв.
“FULLER” компаний гүйцэтгэх захирал, Шүта Шибуяа нь DCON 2023 инженер, технологи, хиймэл оюун ухааны олон улсын тэмцээний зохион байгуулагч, ивээн тэтгэгч бөгөөд ШУТИС-Коосэн Технологийн коллежийн “SF” баг нь тус тэмцээний шилдэг 10-т шалгарсан олон улсын анхны баг болсон тул ихээхэн ач холбогдол өгч хүрэлцэн ирж, зөвлөлгөө өгч, нөхцөл байдалтай танилцах зорилготой иржээ.

Цаашид ШУТИС-Коосэн Технологийн коллеж, Японы Нагаока Технологийн коллеж болон Нагаока дүүрэг, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хамтарсан төслийг Японы ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэй 2023 оны 9 сараас хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.