ШУТИС-ийн 105 оюутан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцаж төгсөөд эх орондоо ирлээ
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад инженер, технологийн чиглэлээр суралцаж төгссөн ШУТИС-ийн 105 оюутан эх орондоо ирж байна. Коосэн хөтөлбөрийн 5-р ээлж, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 4-р ээлжийн оюутнууд гурван өдрийн нислэгээр хуваагдан ирсэн бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 26-нд Япон улсын Коосэн сургуулийг архитектур 6, механик инженерчлэл 6, электроникийн инженерчлэл 3, мэдээллийн системийн инженерчлэл 16, цахилгааны инженерчлэл 3, хүрээлэл буй орчны инженерчлэл 4 мэргэжлээр суралцсан нийт 38 оюутан төгсөн ирлээ. Мөн 27-ны өдөр Япон улсын их сургуулийг барилга, хүрээлэн буй орчны инженерчлэл 14, механик инженерчлэл 16, архитектур-6 мэргэжлээр суралцсан нийт 36 оюутан, 29-нд барилга, хүрээлэн буй орчны инженерчлэл 13, механик инженерчлэл 14, архитектур 5 мэргэжлээр суралцсан нийт 37 оюутан суралцаж төгсөөд эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцон ажиллахад бэлэн боллоо. Уг төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанарыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын орчныг сайжруулах, инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт нийтдээ 292 оюутан хамрагджээ. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2.5 жил суралцаад Япон Улсын Консорциумын 10 их сургуульд дугаар дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр 2 жилийн хугацаанд суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой.
Cургуулиа амжилттай төгсөөд эх орондоо ирсэн төгсөгчид “Оюу толгой” ХХК, “Таван толгой” ХК, “Эм Си ЭС” ХХК, “Мобиком” корпорац ХХК, “АПУ” ХК зэрэг үндэсний томоохон компаниудад мэргэжлийн дагуу ажиллаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ хугацаанд Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, доктор, зэргийн бус /богино хугацааны сургалт/ нийт 888 оюутан, судлаач багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 88,8 хувийг эзлээд байна.
Бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 236, Коосэн хөтөлбөрөөр 145, Магистр 31, Доктор 56, Зэргийн бусаар 291 нийт 759 оюутан, судлаач, багш нар төгсөөд эх орондоо ирээд амжилттай ажиллаж байна. Үлдсэн 129 оюутан Япон Улсад суралцаж байна.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль БНХАУ-ын “Харбины Технологийн Институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа