Инновац, технологи дамжуулалтын төвөөс “Инновацын төсөл хөгжүүлэх, гарааны компани байгуулах” бойжуулах хөтөлбөрийг эхлүүллээ. Тус хөтөлбөр нь өөрсдийн судалгааны үр дүнгээрээ гарааны компани байгуулах зорилготой багш, судлаачдын инновацын төслийг хөгжүүлж гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Бойжуулах хөтөлбөрийн хүрээнд гарааны компани байгуулахад шаардлагатай ур чадвар олгох сургалт болон төсөл тус бүрийн онцлогт тохирсон ментор зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм.
2023 оны 02 сарын 17-ны өдөр I ээлжийн элсэгч багуудтай гэрээ байгуулах болон эхний сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Инновац, технологи дамжуулах төвөөс гарааны компани байгуулах шинэ журам болох “Технологи дамжуулах төв, хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх журам”-ын танилцуулга болон төвийн зөвлөх Бизнесийн ахисан түвшний сургуулийн ахлах багш доктор Б.Түмэндэлгэр “Инновацын төсөл хөгжүүлэх, гарааны компани байгуулах” бойжуулах хөтөлбөрийн агуулга, хүрэх үр дүнгийн талаар мэдээлэл хүргэсэн бол Оюуны өмчийн газрын патентын ахлах шинжээч Б.Одгэрэл патентын мэдүүлэг, түүний онцлогийн талаар хөтөлбөрт хамрагдаж буй багуудад мэдээлэл хүргэж, багуудад оюуны өмчийн талаар тулгарч буй асуудлаар зөвлөгөө хүргэлээ.
Бойжуулах хөтөлбөрийн I ээлжийн элсэлтэд “Эрчим хүчний хэмнэлтийн үйлчилгээ”-ний төсөл хэрэгжүүлэх Б.Сэргэлэн ахлагчтай баг, “Хатуу хайлшны үйлдвэрлэл”-ийн төсөл хэрэгжүүлэх М.Дэлгэрмаа ахлагчтай баг, “СNC машины үйлдвэрлэл үйлчилгээ” -ний Б.Баянжаргал ахлагчтай баг, “Физикийн сургалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэл”-ийн Г.Зоригт ахлагчтай баг, “Дулаан хангамжийн менежментийн үйлчилгээний П.Бямбацогт ахлагчтай STES багууд тус тус хамрагдахаар болж Инновац, технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяртай багийн ахлагч нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
ИННОВАЦ, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТЫН ТӨВ
Геологичдын өдөрт зориулсан “Докторуудын судалгааны нутгаар” аялал амжилттай боллоо
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль БНХАУ-ын “Харбины Технологийн Институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна