Инноваци, технологи дамжуулалтын төвөөс “Оюуны өмчийг эргэлтэд оруулах менежментийн асуудал” чадавхжуулах сургалтыг их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацын бодлогыг хэрэгжүүлэгч баг болох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээ, инновацын ажилтнууд болон судалгааг дэмжих алба, ахисан түвшний хөтөлбөрийн албаны албан хаагчдын дунд 2023 оны 02 сарын 16-ны өдөр зохион байгуулав. Сургалтын нээлтэд Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар оролцож их сургуулийн зүгээс оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэл хүргэлээ.

Сургалтын хүрээнд БШУЯамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Урьболд “Технологи дамжуулах төв, хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх журмын талаар, Оюуны өмчийн газрын шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч, Дэлхийн оюуны өмчийн байгуулагын “ТISC” хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл “Их сургуулийн оюуны өмчийн менежмент” сэдвээр, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн ахлах багш доктор Б.Түмэндэлгэр “Төсөл хөгжүүлэлт” сэдвээр, Инновац, технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяр их сургуулийн инновац, технологи дамжуулалтын ойрын хугацааны зорилт, их сургуулийн оюуны өмчийн дүрэм журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн олон улсын оюуны өмчийн гэрээний менежментийг Монгол улсад нутагшуулах зорилгоор Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Ч.Баасандаш ахлагчтай багаас орчуулан гаргасан “Оюуны өмчийн гэрээний практик” гарын авлагын хүрээнд “Оюуны өмчийн болон технологийн гэрээний менежмент”, “Оюуны өмчийн гэрээнүүдийн агуулга, бүтэц, анхаарах зүйлс” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж сургалтад оролцогчид “Патент лицензийн гэрээ”, “Хамтарсан судалгааны гэрээ”, “Патентын хамтарсан мэдүүлэг гаргах гэрээ”-ний хүрээнд
кэйс ажиллалаа.

ИННОВАЦ, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТЫН ТӨВ
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.