Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас өндөр насны тэтгэвэртээ гарсан багш, ажилчдад XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагт ШУТИС-ийн хурлын танхимд зохион байгууллаа.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд ШУТИС-ийн захирал доктор, профессор Т.Намнан, Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, академич, профессор, шинжлэх ухааны доктор Ч.Авдай, газрын захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, гавьяат багш Д.Амар, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн даамал лам Л.Отгонбаяр, ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Чулуун нар оролцож оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал болох "Багшийн гавьяа" одонгоор Ц.Цэрэв, О.Хэнмэдэх, Г.Сарантуяа, боловсролын үйлчилгээний ахмад ажилтан тэмдгээр О.Эрдэнэцэцэг, Г.Бурмаа нар тус тус шагнагдсаныг гардуулан өгөв. Монголын ахмад багш нарын холбооны дэргэдэх “Авьяас” хамтлаг урлагийн тоглолт үзүүллээ.

Ахмадын зөвлөл
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.