2022 оны 2 сарын 14-нд Бүгд Найрамдах Австри улс-Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болон UNINET ШУТИС-тай хамтын ажиллагаа хөгжүүлсний 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Бүгд Найрамдах Австри улсын Бээжин дэх Ерөнхий Консул Николай Херолд ШУТИС-т айлчлал хийв. Тус айлчлалын хүрээнд Австри улсын Бээжин дэх Ерөнхий Консул Николай Херолд, Австри улсын Монгол дахь Өргөмжит Консулын газрын Консулын туслах Д.Энхчимэг, ШУТИС-ын Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, ШУТИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн профессор Ц.Сарантуяа нартай ШУТИС-ийн Номын Сан дахь Евроазиа-Пасифик Унинетийн албан өрөөнд уулзаж, UNINET-ийн тогтвортой үйл ажиллагааг хангах, БНАУ-д ШУТИС-ын оюутан залуусыг суралцуулах талаар ярилцаж, Ерөнхий Консул Николай Херолд ШУТИС-ийн оюутнуудын БНАУ-д зорчих визний асуудлаар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Ц. Сарантуяа нь UNINET-ийн Монгол дахь төлөөлөгч юм. Мөн оюутнуудын хувьд визний талаар асуудал гарвал bmeia.gv.at веб хуудсанд хандахыг зөвлөв.

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.