ҮТС-ийн ХҮТИС-ийн “Ойн инженерчлэл”, “Хөнгөн үйлдвэрийн механик инженер” хөтөлбөрийн бакалаврын 2 оюутан, ахисан түвшний сургалтад суралцагч 3 оюутан 2023 оны 01 дүгээр сарын 22-оос 27 -ний өдрүүдэд Япон улсын “Ой судлал, модон бүтээгдэхүүний судалгааны хүрээлэн”-ийн “Ой үржүүлгийн төв”-д зохион байгуулагдсан “Мод үржүүлэг, чанарын хяналт” хөтөлбөрийн сургалтад “Sakura Science Exchange Program” -ийн дэмжлэгээр амжилттай хамрагдаж ой, модны талаарх онолын мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.
“Ой судлал, модон бүтээгдэхүүний судалгааны хүрээлэн”-ийн “Ой үржүүлэгийн төв”-д зохион байгуулагдсан хөтөлбөрт хамрагдсан оюутнууд, сургалтын багш нарын хамт
Сургалтаар Япон улсын ой, Модны чанарын шинжилгээ, Бүс нутгийн ойн онцлог ялгааг судлах талаар лекцийн хичээлд оролцож, мөчрөөр үржүүлэх, модны геометр болон физик шинж чанар, модны үрийн DNA тодорхойлох дадлагын ажлуудыг гүйцэтгэж, мод бэлтгэх үйл ажиллагаатай танилцав.
А. Б.
В.
Сургалтын үйл явцаас: А) мөчрөөр үржүүлэг хийх дадлага, Б) модны физик шинж чанар тодорхойлох хичээл, B) хичээлийн тайлан тавьж буй нь
Оюутнуудыг Япон улсын соёл, Ой үржүүлгийн төвд хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлуудтай танилцах, мэдлэг, ур чадварыг сайжруулах боломж олгон дэмжсэн “Sakura Science Exchange Program”-д талархал илэрхийлье.
Модны DNA тодорхойлох дадлагын хичээл, Ибираки мужийн мод бэлтгэлийн ажиллагаатай танилцах хичээл
Оюутнуудыг Япон улсын соёл, Ой үржүүлгийн төвд хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлуудтай танилцах, мэдлэг, ур чадварыг сайжруулах боломж олгон дэмжсэн “Sakura Science Exchange Program”-д талархал илэрхийлье.
ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар
Геологичдын өдөрт зориулсан “Докторуудын судалгааны нутгаар” аялал амжилттай боллоо
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль БНХАУ-ын “Харбины Технологийн Институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна