Нийслэлийн хөгжил, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, хот байгуулалтыг тогтвортой хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хөгжүүлж, хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль” хооронд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал профессор Т.Намнан, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” хувьцаат компанийн захирал Н.Баярчимэг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд дараах асуудлаар хамтран ажиллах боломжтойгоо харилцан илэрхийллээ. Үүнд:
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бакалавр, магистр болон докторын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудыг дадлага хийлгэх хөтөлбөрийг тогтмол зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэмтэн судлаачдын туршлага, нөөц бололцоо, бүтээлч ажлыг дэмжих замаар нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Төрийн бодлогын хэрэгжилтэнд чиглэсэн олон талт бүтээлч ажлуудыг өрнүүлэхээр Төр-Их сургуулийн тогтвортой түншлэл, харилцан уялдаатай хамтын ажиллагааг өргөжүүлэх энэхүү санамж бичгийг байгуулж байна. Санамж бичиг байгуулах арга хэмжээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Инноваци, технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяр болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” хувьцаат компанийн дэд захирал Н.Дашдэмбэрэл, компанийн Төр хувийн хэвшлийн түншлэл хэрэгжилтийн газрын захирал М.Мандах нар оролцлоо.

Инноваци, технологи дамжуулалтын төв
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.